З.Энхболд ойрын хүрээнийхээ хүмүүсээ зөвлөхөөрөө сонгож эхэлжээ
УИХ-ын дэд дарга асан Г.Батхүү УИХ-ын дарга З.Энхболдын зөвлөхөөр томилогдсон байна. Хэдийгээр тойргийн маргаан нь эцэслэгдээгүй боловч энэ асуудлыг шийдтэл Их хурлын дарга зөвлөхөөрөө ажилуулах санал тавьсан гэнэ. Нам дотроо нэр хүндтэй, бас ч итгэл хүлээн Их хурлын дэд даргаар хүртэл ажиллаж байсан Г.Батхүү ийнхүү улс төрийн зөвлөхөөр ажиллах болов.
УИХ-ын дарга З.Энхболд төрийн ажил тасралтгүй явах ёстой гэсэн зарчмыг сүүлийн үед байнга хэлэх болсон. Тиймээс ч Их хурлын ажилд байнга тусалж, өөрт нь зөвлөх хүмүүсийг хэн байх вэ гэдгээ эхээс нь тодруулж, багаа бүрдүүлж эхэлжээ. УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгээс гадна хэд хэдэн зөвлөхийн нэр тодорхой болжээ. Тэдний дотор “Боролдой” студийн захирал Д.Мягмар болон МУИС-ийн багш Н.Ганзориг нарын нэрс ч дуулдаж байна.
URL: