Казах бол лалын улс биш, Масоны улс

Судлаач Д.Ганхуяг

Манайхан миний казак “эрдэмтэнтэй” хийсэн маргааныг дэндүү наагуур бодож байна. Энэ бол их том асуудал. Энэ бол манайхны өрөвдөлтэй мэдлэг, хамрынхаа үзүүрээс цааш харж чадахаа байсан арчаагүй байдлын илэрхийлэл. Монгол нь ч, манай казакууд ч тэр ердөө л “түүхийн” асуудал гэж ойлгоод байх шиг. Одоо би ямар ч хөтөлбөргүй баримт үзүүлнэ. Энэ бол ихээхэн том үзэл суртлын хаялга гэж би хэлж байна, анхааруулж байна. Том даяар хүрээнд сэтгэж чадахгүй бол үндэстний хувьд оршин тогтнох боломжгүй, тэр тусмаа хоосон мэдэмхийрч чалчих бол утгагүй асуудал. Ингээд харцгаа.

Энэ бол Казакстаны шинэ нийслэл Астана хотын сүлд.

 

Харин энэ бол сатаны бэлэгдэл Бафомет-ийн дүрс. Энэ юу болохыг боловсролт хүн болгон мэднэ.

Энэ бол Британийн уран барималч Норман Фостерын урласан Астана хотын “Энх тайван зөвшилцлийн ордон” пирамид. Нарны оккульт шүтлэгийн сүмийн хийц. Казакаар Байтерек гэдэг шиг байгаа юм.

Энэ бол масоны тэмдгийн бүдүүвч

Энэ бол “Казак Елi” цогцолборын баганын бүдүүвч

Энэ бол нөгөө талаас нь Ерөнхийлөгчийн ордны цогцолборыг харуулж байна.

Энэ бол уг цогцолборыг дээрээс нь харуулсан зураг. Энд анхандаа таван хошуу байсан, одоо найман талт болсон Марийн Иисус хүүгээ төгс болгосон таван баяр баясгалан, мөн Христийн таван шархны иудей-масоны бэлэгдлийн дүрс тод харагдаж байна.

Бүр дээрээс харвал ийм бэлэгдэл бүр ч олон харагдана.

Байтерек пирамидын дотор талд алтан гурвалжин дотор Назарбаевын гарын хээн дардас байна, хажууд нь арван долоон шашны төлөөлөгчдийн гарын үзэг бүхий бөмбөлөг байна. Энэ нь дэлхийн бүх шашныг нэгтгэх бэлэгдэл юм.

Энэ бол Астана хотын вокзалын Жилийн дугуй байна. Энд Астана хотыг тунхагласан хугацааг жилийн дугуйн янз бүрийн хэсэгт байрлуулсан байна.

Назарбаевын хамаатны банкны эмблем.

Астана хотын төв дээрээсээ

Астана хотын төв бүр томоор

За ийм л байна. Одоо монгол нь үүнийг “жижиг асуудал” гэж хэлэхгүй байх, монголын казак нь бид “лалын шашинт” гэж хэлэхгүй байх. Аль аль нь юм мэдэж байж донгосч бай.
Миний ойлгож байгаагаар “Чингис хааны дэлхийн академи” болон П.Давааням мэтийн нөхдүүд ийм “ажил үйлст” ихээхэн тус нэмэр болж байгаа нь эргэлзээгүй.
Улс төрийн үзэл суртал гэдгийг хэн нэгэн дуртай амьтан амныхаа зоргоор яриад байдаг юм биш.
Ийм болохоор нь би маргаж, аминдаа няцаах гэж байгаа юм. Тэгсэн чинь монголын мэдэмхийхүүд түрэгийн асуудал сөхөж ирээд хадуураад солиороод алга болж байна.
Монгол судлаач хийх юмаа олж ядаад л, гэв гэнэт казакыг муулмаар санагдаад л, баахан түрэг мүргийг муулаад л гэж битгий мулгуу юм бодоод бай. Наана чинь би том юм хөндөж байна…Тэхэд Та нар зүгээр больж үз. Монголын хувь заяаны асуудал түрэг судлал, түүх судлалаас чинь хамаагүй том байдаг юм. Ер нь ингэхэд манайхан хэмжээгээ мэдэж мэдэмхийрч байвал би их баярлах байна.
Намайг “няцаагаад” Та нар ямар “амжилт”, ямар “үр дүнд” хүрэх гээд байгаагаа нэг удаа ч болов бодож бодож үзсэн үү ?! Яахав, намайг “дийлчихээд” улсынхаа түүхийг масонуудад “өгмөөр” санагдаад байвал хамаа алга л даа…
Шууд хэлэхэд манай монголын төр нь ч тэр, ард түмэн нь ч тэр энэ тал дээр тас харанхуй гэдгийг харамсан тэмдэглэж байна.
Мангуу байж хүний үг авдаггүй төр хийгээд сэхээтэн нэрт балайнуудаас би ичиж байна…

2012 оны 8 дугаар сарын 06.


URL:

Tags:

Нэр: Sadist Огноо: 17 April 2016

Mason буяу дэлхийн шинэ дэглэмийг тогтоогч

Сэтгэгдэл бичих