Монгол Казахаас гарсан уу…

Саяхан миний Tweetter-т Даулет Абибуллаевич гэгч нэг нөхөр “Почему во всех походах Чингисхана участвовали только тюркские племена” гэсэн мессеж илгээв. Энэ нь “Яагаад Чингис хааны аян дайнуудад зөвхөн түрэг аймгууд оролцож байсан бэ” гэсэн өгүүлэл байна. Тэрийг нь үзтэл Монголын эзэнт гүрний Орост хийсэн аян дайныг казакууд хийсэн болж таарав.
Ингээд энэ нөхрийн “юмыг” ухаад үзтэл санамсаргүй зүйл биш аж. Today.kz орос хэлт сайт дээр “Монголын эзэнт гүрний төрийн хэл түрэг хэл байсан -11 баримт үзүүлэв (фото) гэсэн том хийгээд сүржин материал гарчээ. Энэ оны 9 дүгээр сарын 23-нд буюу саяхан гарч. Үүнийгээ мэдэгдэх гэж ноён Даулет над руу мессеж явуулж. Энэ бол шууд өдөж байгаа хэлбэр юм…
Ингээд юу ч гэсэн эхлээд казакуудын энэ агуу “онолын” мэдээг орчуулан хүргэе.
“Монголын эзэнт гүрний төрийн хэл түрэг хэл байсан -11 баримт үзүүлэв (фото)

Өнөөдөр академич Анатолий Оловинцовын “Түргүүд үү, Монголчууд уу ? Чингис хааны эрин үе” номын танилцуулга болж, зохиогч монголын эзэнт гүрний төрийн хэл түрэг хэл байсныг хөдөлбөргүй гэрчилсэн арван нэгэн баримтыг үзүүлэв.

Энэ танилцуулга Алмата дахь Динмухамед Кунаевын нэрэмжит гэр музейд тавдахь өдөр боллоо.
“Полигон-Найман сарын 29″ олон улсын олон нийтийн сангийн төлөөлөгч, танилцуулгыг зохион байгуулагч Нурлан Бозтаевын хэлснээр бол энэ ном 13-14 дүгээр зууны Монголын эзэнт гүрний түүхийн үеийг хамарсан бөгөөд энд орчин үеийн Казакстан, түүнчлэн Орос болон Дундад Азийн орнуудын газар нутаг орж байсан юм. Бозтаевын үгээр бол номын зохиогч түүхийн нэн чухал хавтанг өргөж гаргасан бөгөөд номонд өөрийн Эх орны түүхийг сонирхогч хүмүүст олон сонирхолтой, шинэ зүйлийг өгүүлсэн байна.
“Гэхдээ номын хамгийн гайхамшигтай зүйл нь Монголын эзэнт гүрний төрийн хэл нь түрэг хэл байсан тухай өгүүлсэн Х-икс бүлэг болно” гэж Бозтаев мэдээлэв. “Постзөвлөлтийн орон зайд анх удаа үүнийг нотолсон баримтуудыг цуглуулсан” гэж зохиогч Оловинцов нэмж хэлэв.
“1246 оны Гүюг ханы төрийн тамганы бичээс (Ватиканы хаанд бичсэн захидлын), 1219-1224 онуудад Чингис хааныг амьд ахуйд үйлдсэн чулууны бичээс, дээд командлалын ялгах тэмдэг – олон тооны пайз (Днепрээс Хятад хүртэл олддог), Хувилай хаанаас хүүхдүүддээ бичсэн захидал (Стамбул), Төв Азийн зарим хаадаас илгээсэн захидлууд зэргийг түрэг хэлээр уйгар бичгээр (шрифтээр) бичсэн” гэж Оловинцов тэмдэглэв.
Түүнээс гадна өөр нэг нотолгоо болгож зохиогч хятадын мөнгө “юан”-ыг хэлж байна. “Анхны цаасан мөнгөн дээр Хубилайн төрийн тамга байсан бөгөөд түүнийг уйгар бичгээр түрэг хэлээр бичсэн” гэж номын зохиогч ярьж байна.
Түүх, дээд сургуулийн багш нар, нийгмийн зүтгэлтэн, олон улсын байгууллагын төлөөлөгчид академич Анатолий Оловинцовын хувь нэмрийг үнэлж, түүнийг уншсан олон хүн хийсэн асар их хөдөлмөрт нь түүнд талархал илэрхийлж байлаа. Энэ ном Казакстаны түүхийн талаарх олон нийтийн төсөөллийг өөрчилж чадсан юм шүү дээ. Зохиогчид “баярлалаа” гэсэн үгнээс гадна нухацтай шүүмж ч дуулдаж байлаа.
Зохиогч өөрөө номоо ойрын ирээдүйд дахин хэвлэгдэхийг үгүйсгэсэнгүй. “Хэрэв Бурхан ивээж урт нас хайрлавал би 11 биш, 22 нотолгоо Та нарт гаргаж өгч чадна” гэж Анатолий Оловинцов төгсгөлд нь хэлэв.
Оловинцов Анатолий Григорьевич, Чингис хааны олон улсын Академийн академич (энэ академид Улаанбаатарт 2009 онд элсчээ). 1940 онд Рязань мужид төрсөн. Инженер-механик мэргэжилтэй. 50 жилийн турш Казакстаны ардын аж ахуйд ажиллаж ирсэн. Г.Ж. Табулдинтай хамтран XIII – XX зууны Евроази тив дэр Чингисийн удмын мод (генеалогия), “Чингисийн удмууд. Эзэнт гүрэн ба эрин үе” ном бичсэн.
Энэхүү танилцуулж буй “Түргүүд үү, Монголчууд уу ? ном нь түүний өмнө нь гарсан “Чингис хааны эрин үеийн удиртгал” номын нэмэлт, дахин боловсруулсан хувилбар юм.
Ингээд эдгээр “эрдэмтдийн” зургийг дараах хаягаар үзэж болно:

 

http://today.kz/ru/news/kazakhstan/2011-09-23/51089?noslide

Мөн намайг өдөж энэ талаар “онолын” өгүүлэл илгээсэн ноён Даулет Абибуллаевичийн твиттер хаяг энэ байна: @DauletBai
Монгол судлаачийн тайлбар: Сүүлийн жилүүдэд Казакстанд түүхийн асуудлаар олон “эвгүй зүйл” болж байгааг би анхааралтай ажиглаж байгаа. Гэхдээ улс орны дотоод асуудал, найрамдал энэ тэр гээд дуугай байсан тал бий.
Хэрэв казак эрдэмтэд үүнийг оюун санааны доройтол, сэтгэлгээний сул байдлын шинж гэж ойлгох аваас тэднийг энэ яваа насандаа ганц ч улс байгуулж үзээгүй хөгийн амьтад гэдгийг би бас нотолж чадах бөлгөө. Яагаад гэвэл үүнийг казакууд эхэлж байна…

Судлаач Д.Ганхуяг
2012 оны 8 дугаар сарын 03


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих