Байр тойрсон 3 тэнэг яриа
Нэгдүгээр тэнэг яриа:
Манайх нэг байртай. Байр нь урдаа саадтай. Саад нь 2 саравчтай. Саравч нь үргэлж архичидтай. Нөгөө уудаг хэд нь саравчинд аяга тавьдаг хүртэл газартай. Тэр аяганд хүрэх хүн гэж ер үгүй. Саравч нь цонхны доод хавьд байдгийг хэлхүү шөнө архи уусан хүмүүс зодолдож дуулалдаад унтуулахгүйг яаана. Вакуум цонхтой айлд ч сонсогдохгүй байна гэж түүхэнд байхгүй. Нэг сайхан нартай өглөө СӨХ-н эгч сааданд нарлаад байжийн. Түүнтэй тааралдсан завшааныг ашиглаад:
Ми /Мика/: Энэ саравчинд өдөр шөнөгүй архичид цуглачихиймаа. Хөөгөөд явуулчиж болдогггүймуу?
Сөх: Архи ууцан байгаа хүмүүсийг чинь хөөгөөд байж болку юм. Зодож нүдчих гээд хэцүү штээ.
Ми: Түгүүл хорооны ч юмуу, эргүүлийн цагдаа нараар хөөлгөөд байвал яадийн?
Сөх: Цагдаа нар хүртэл айчдимаа.
Ми: Хэн ч хөөж чадку байгаам бол энэ саравчийг авчаач. Түгүүл иркү штээ.
Сөх: Улсаас тохижуулаад саравч хийгээд өгцөн болохоор хэвээр нь байлгахгүй бол болдоггүймаа. Харин ч гурван саравч байсны нэгийг нь танай байрны хөгшчүүдийн хүсэлтээр нэгийг нь буулгасан шдээ гэнээ. Цагдаа хүртэл айгаад ойртдоггүй даварцан архичдыг ядийн болоо? Тэгээд хэн хөөж явуулах болжийнаа? гэж баахан гайхаж хоцров..
Хоёрдугаар тэнэг яриа:
Нөгөө л нэг сааданд чинь нэээх гоё цэмбийсэн охин самар чөмөөд, маружин идээд суужээв. Тэгээд идэж дуусаад тамхий татав. Татаж дуусаад маружингийхаа цаас, иш, тамхины иш ид нараа сандал дээр орхиод босоод алхав. Самрын хог бол бүүр ярилтгүй газраар цацаастай. Тэхээр нь Ми эгч Хохаг /хог хаягчыг/ араас нь дуудсан чинь харж байнаа.
Ми: Хүүе, сайн уу?
Хоха: сайн, чи чинь юу билээ?
Ми: Би энэ байранд амьдардиймаа.
Хоха: аан, би ч гэсэн.
Ми: Чи энэ хаясан хогоо авахгүй бол амьтад шавчина даа
Хоха: Энийг цэвэрлэдэг хүн гэж байдаг биздээ?
Ми: Байлаа гээд бүгд хаяаад байж болку шдэ тэ
Хоха: Заа за гэснээ хогоо аваад сандлын хажууд байсан хогийн саванд хаячаад явав. Манай урд саданд нилээн олон сандалтай, сандал болгон хажуудаа хогын савтай. Өглөө Оюунаа гэдэг эгч сайн дураараа гарч хогыг нь түүгээд цэв цэвэрхэн болгодог. Харин үдээс хойш нүл хог болцон байдийн. Тэгээд иймэрхүү бодолтой хүмүүс нэг алхаад хогоо хаячиж чадку салхи болохоор хийсээд хогоор дүүрчдийм болвуу гэж бодсон. Хүний хөдөлмөрийг уг нь уландаа гишгэнэ гэдэг шиг хогоор дараад хаячмааргүй л байгаам даа тэ.
Гутгаар тэнэг яриа:
Манайх нэг байртай. Байр нь хэдэн орцтой. Орц болгон нь нэг жижүүртэй. Тэр жижүүрийг Ожи /орцны жижүүр/ эгч гэнэ.Ожи эгч ойрд ажлаа дутуу дулимаг хийдэг болсон нь хэн хүний нүдэнд ил. Зун гарсаар орц нүл үмхий, лифт үргэлж заваан ялаа батгана шаваад салахаа больсоноор тодорхойлогдоно.
Ми:Орц аймаар өмхий байнаа
Ожи: Харин тиймээ
Ми: Цэвэрлэхгүймүү?
Ожи: Би ийм болгосымуу?
Ми:Би ч бас ийм болгоогүй, та цэвэрлэх ёстойм бишүү?
Ожи: Ийм болгосон хүмүүс нь л цэврэлдийм байгааз..
Манай байрны айл болгон СӨХ гэдэг газар сар бүр мөнгө төлдөг. Жишээ нь манайх сард 10200 төг төлдөг. Тэгсэн хирнээ өмхий орцонд угаартах шахам амьдарч байна. Бидний төлдөг мөнгөнөөс Ожи эгчийг цалинжуулж, тохижилт энэ тэрийг хийдэггүйм бол юунд зарцуулагдаад байдаг байнаа??
URL: