УИХ-ын гишүүн А.Тлейханы зөвлөхөд зургаан саяын торгуулийн ял оноолоо
УИХ-ын гишүүн А.Тлейханы зөвлөх Ш.Айдос Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарын нэр дээр оюутан, залуусын нийгмийн идвэхийг нэмэгдүүлэх үйл ажиллагаа явуулдаг “Шинэ Монголын хөгжлийн төлөө” ТББ-ын үйл ажиллагааг дэмжиж, санхүүгийн дэмжлэг үзүүлнэ үү гэсэн утга бүхий хуурамч албан бичиг үйлджээ, Төрийн өндөрлөгүүдийн нэр дээр албан бичиг үйлдэж, үндэсний томоохон компаниудаас мөнгө авсан түүнд улсын яллагчийн зүгээс гурван жилийн ял төлөвлөжээ. Тэрээр “Оюутолгой”, “Номин холдинг”, “MCS”, “Жаст” групп, “Мобиком” корпораци, “Ган хийц”, “Очир ундраа” ХХК зэрэг байгууллагуудад дээрх хуурамч бичгээ илгээсэн аж. Шинэ оны өмнө үйлдсэн түүний албан бичгийн хариуд “MCS” группээс гурван сая, “Жаст” группээс нэг сая төгрөг өгсөн байна. Дээрх албан бичигт дурдагдсан “Шинэ Монголын хөгжлийн төлөө” ТББ нь улсын бүртгэлгүй, огт байдаггүй, энэ хэргийг өөр хэн нэгэнтэй хамтарч үйлдээгүй гэдгээ удаа дараагийн байцаалтын явцад хүлээн зөвшөөрсөн байна. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.2 буюу бусдаас их хэмжээний мөнгө залилсан болон тамга, тэмдэг хуурамчаар үйлдсэн гэх хэрэгт буруутай гэж үзэн зургаан сая төгрөгийн торгуулийг Сүхбаатарын дүүргийн шүүх ногдууллаа.
URL: