Өмгөөлөгч С.Нарангэрэл: Прокурор улс төрийн даалгавраар яллах дүгнэлт үйлдсэн
Е.Сагсай үнэхээр хувийн сонирхлоор Н.Энхбаяр гэдэг хүнийг яллаж байгаа нь батлагдаж байгааг анзаарлаа. Н.Энхбаярыг буруутгахын тулд алхам тутмыг мөрдөж, банкин дахь дансыг нь хүртэл ил болгожээ. Түүнтэй холбоотой цуурхал яриа, харлуулах баримт бүрийг нотлох баримт гэж хавтаст хэрэг бүрдүүлсэн байна. Хавтаст хэрэг хэтэрхий нэг талыг барьсан. Эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус нөхцөл байдлаар , нэг талыг барьж мөрдөн байцаалт хийсэн.
Ийм байхад прокурор хариуцлагагүй хандаж яллах дүгнэлт хийсэн нь улс төрийн даалгавар авсан. Энэ хоёр прокурор үнэхээр юу бодож ингэж буйг гайхаж байна.
“ӨДРИЙН СОНИН”
URL: