ЭМД-д хамрагдсан иргэн бүр 8-н төрлийн тусламж, үйлчилгээний зардлыг төлүүлэх эрхтэй
Эрүүл мэндийн даатгалд иргэн бүр хамрагдах ёстой байдаг. Энэхүү даатгалд хамрагдсанаар даатгуулагч жилдээ 8-н төрлийн тусламж үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх эрхтэй болдог байна.
Эрүүл мэндийн даатгалд даатгуулсан тохиолдолд тухайн жилдээ дараах 8 төрлийн тусламж үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх эрхээр хангагддаг байна. Үүнд Хэвтэн эмчлүүлэх, оношлогоо шинжилгээ,уламжлалт эмчилгээ, нөхөн сэргээх,рашаан, сувиллын зардал, Зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлтзэрэг тусламж үйлчилгээ багтдаг. мөнДараалсан гурван жилийн хугацаанд эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ тогтмол төлсөн боловч даатгалын сангаас ямар нэгэн зардал гаргаагүй даатгуулагчийг эрүүл мэндийн бүрэн үзлэгт үнэ төлбөргүй орох эрхээр урамшуулдаг байна.
Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцдаг хүмүүс байдаг. Үүнд 0-16 насны болон ерөнхий боловсролын сургуульд сурч байгаа 18 насны хүүхдүүд багтдаг байна. 2 сарын өмнөөс Эрүүл мэндийн салбар зөвлөлийн шийдвэрээр эдгээр хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг төрсний гэрчилгээгээр орлуулахаар болсон байна.
НДЕГ-аас энэ жилийгдаатгуулагч таны төлөө жилийгзохион байгуулж байгаа. Иргэн бүр нийгмийн даатгалын үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай авах бүрэн эрхтэй. Энэ үүднээс бичиг баримтыг цэгцлэх, улмаар цахимжуулах алхмуудыг зохион байгуулж байгаа гэнэ.
URL: