Реппер Цэцээ шинэ цомог гаргана

Реппер Цэцээ АНУ-аас эх орондоо эргэн иржээ. Тэрбээр сүүлийн жилүүдэд АНУ-д сурж, амьдрахын зэрэгцээ уран бүтээлээ туурвин, аялан тоглолтоо хүртэл хийгээд амжсан билээ. Тэгвэл эх орондоо ирсэн даруйдаа дараагийн шинэ цомгийн ажилдаа шуурхайлан орсон байна. Тэрбээр “Бороонд норсон дусал” нэртэй шинэ цомгийн ажлаа “TJ” энтертайнменттэй хамтран хийж байгаа аж. Мөн тэд хамтран fm-ээр podcast хийн цацах бөгөөд уг интернет нэвтрүүлгээ “Нийслэл хүү “ хэмээн нэрлээд байгаа гэнэ. Харин түүний шинэ цомог энэ сарын сүүлээр худалдаанд гарах нь ээ.

Г.ДАША

URL:

Сэтгэгдэл бичих