Хүнд даацын авто машин барилгын агуулах мөргөж онхолдов

Чингэлтэй дүүргийн Хайлаастын XIII хорооны нутаг дэвсгэрт өчигдөр 16 цагийн орчим хүнд даацын ачааны авто машин барилгын агуулах цөмлөн орж, онхолдсон ноцтой хэрэг гарлаа. Нийслэлийн онцгой байдлын газрын аврагчид 1.30 минутын турш аврах ажиллагаа явуулсны эцэст жолоочийг эсэн мэнд гаргав. Уг жолооч нь “Эко тогтох” хот тохижилтын компанид ажилладаг 56 настай Б гэгч байжээ.

Тус авто машины тооромз нь ажиллагаагүй болсны улмаас уг осол гарсан бөгөөд ослын үед тус агуулахад хэн ч байгаагүй ажээ. Уг машинд чулуу, хайрга ачиж явсан учраас тоосжилт ихтэй аврах ажиллагаа явуулахад хүндрэлтэй байсныг албаны хүмүүс хэлж байв. Жолоочийн бие хавчуулагдсан байсан тул хөл, гартаа хөнгөн гэмтэл авсан байна.

Ц.Оюунтунгалаг

Эх сурвалж: unen.mn


URL:

Сэтгэгдэл бичих