Дэлхийн залуу удирдагчид Монголын анхны тогтвортой хөгжлийн төлөөх хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулахаар ажиллаж байна

Хонг Конг & Улаанбаатар – 2012 оны 8 дугаар сар 03 –  Ирээдүйн төлөө Дэлхийн Байгууллага (ГИФТ) нь “Дэлхийн Залуу Удирдагчид Хөтөлбөр”-ийг 28 дахь удаагаа ТэнГэр Санхүүгийн Нэгдэл болон Фронтиер Секьюритиз ХХК-тай хамтран зохион байгуулж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд Orix, NEC, DuPont, Bosch, DBS Bank, and BASF зэрэг компаниудын 30 залуу удирдагч Улаанбаатарт ирж ТэнГэр Санхүүгийн Нэгдэл болон Фронтиер Секьюритиз ХХК-тай хамтарч ажилласан бөгөөд нийгэм байгаль орчинд ээлтэй жижиг дунд үйлдвэрийг дэмжих хөрөнгө оруулалтын санг Монголд үүсгэн байгуулах төлөвлөгөө боловсруулж байна.

“ГИФТ”-ын Дэлхийн Залуу Удирдагчид Хөтөлбөр нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн бизнесийн залуу удирдагчдад Монгол улсын хувийн хэвшилд тулгарч буй зарим бэрхшээлийг даван туулах  үр дүнтэй шийдэл олох боломж олгож байна. Өндөр хурдацтай хөгжихийн сацуу чадварлаг удирдагчид болон шинэ сэтгэлгээг шаардсан багагүй бэрхшээлтэй нүүр тулж байгаа Монгол орны хувьд энэ төсөл нь цаг үеэ олсон үйл явдал болж байна. Бид хөтөлбөрт оролцогч залуустай  хамтран энэ чухал төсөл дээр ажиллах болсондоо баяртай байна,” гэж ТэнГэр Санхүүгийн Нэгдлийн Гүйцэтгэх захирал Магваны Болд хэллээ.

Хөтөлбөрт оролцогчид Монгол орны ойрын болон дунд хугацааны хөгжлийн төлөв хандлагыг ойлгох зорилгоор Улаанбаатарт болон аймаг орон нутагт бизнес эрхлэгчид, хэрэглэгчид, ба хөрөнгө оруулагч байгууллагуудтай уулзаж нэг долоо хоног ажиллана. Мөн тэд Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй дэлхийн хамгийн том алт зэсийн уурхайн нэг болох Оюу Толгой компанитай танилцах болно. Оролцогчид өөрсдийнхөө бизнесийн мэдлэг боловсрол туршлага болон Монголд уулзаж ярилцсан байгууллага, бизнес эрхлэгчдээс хуримтлуулсан мэдээллийн дагуу төсөлд зориулсан хөрөнгийн эх үүсвэр бий болгох санал, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, аргачлал  болон эцсийн үр дүнг хэмжих санал боловсруулна.

Монгол  улс байгалийн баялаг болон сүүлийн жилүүдэд үзүүлж буй ер бусын өсөлтөөрөө дэлхий дахинаа улам танигдаж байгаа хэдий ч дотоодын хөрөнгө оруулалтын эх үүсвэр хомс хэвээр байна. ДНБ-ий өсөлтийн дийлэнх хувийг эзэлж байгаа уул уурхайн салбарын өсөлтийг даган үндэсний олон нийлүүлэгч компани хөгжих боломж байна. Гэвч зээлийн хүү өндөр, хугацаа богино, хөрөнгийн зах зээлд гарах боломж хязгаарлагдмал байгаа нь жижиг дунд бизнес эрхлэгчдийн санхүүжилтийн хэрэгцээг хангаж чадахгүй байгаа билээ. Тэгвэл ЖДҮ-ийг хөрөнгө оруулагчидтай холбож санхүүжилтийн шинэ сувгийг нээснээр Монгол улсын хөгжилд тус дэм болоод зогсохгүй нийгэм байгаль орчинд ээлтэй бизнесийг эрхэмлэсэн хөрөнгө оруулагчдад ч ашигтай байх боломж байна.

Хөтөлбөрт оролцогчид Монгол, Япон, Сингапур, Малайз, Индонейз, Хятад, Австрали, Энэтхэг, Канад, Англи, АНУ гэсэн 11 орноос ирсэн байна. Гучин оролцогчдийн 6 нь Монгол орноос оролцож байгаа ба ХасБанк, Оюу Толгой ХХК, Сангийн яам, Монет Капитал, Интер групп зэрэг томоохон компаниудын залуу удирдагчид юм.

“Энэ бол олон улсын хамтын ажиллагааны үндсэн дээр Монгол улсад хэрэгжүүлж байгаа анхны төсөл бөгөөд энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг хөгжүүлэх суурийг тавьж байгаа юм. Энэхүү төслийн зорилго нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн огцом өсөлтийн үед дотоодын бизнесүүдэд амжилт гаргахад дэмжлэг болохуйц санхүүжилтийн тогтвортой загвар бий болгох явдал юм. Оролцогчид эрчимтэй хөгжин өөрчлөгдөж буй Монгол орны хүн ард болон  бизнесийн салбарынхантай уулзаж  энэ цаг үеийг тодорхойлж байгаа дотоод гадаад орчныг үнэлж цэгнэх онцгой боломжтой болж байгаа юм,” гэж ГИФТ-ын захирал Эрик Страйсон цохон тэмдэглэв.

Ирээдүйн Төлөөх Дэлхийн Байгууллага нь даяаршилын  үр нөлөөг таниулан ойлгуулахад чиглэсэн Пан-Азийн хараат бус, бод бодсоноо хэрэгжүүл гэсэн үзэл баримтлал бүхий байгууллага юм. ГИФТ нь ирээдүйн удирдагчдыг оролцуулан гүйцэтгэх удирдлагын сургалтыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулдаг. Нийгэм эдийн засаг байгаль орны эерэг нөлөө авчирах тотвортой төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах удирдлагын ур чадвар, хөрөнгийн эх үүсвэрийг чиглүүлэх зорилготой. www.global-inst.com .

ТэнГэр Санхүүгийн Нэгдэл нь анх 1999 онд байгуулагдсан бөгөөд өнөөдөр ХасБанк, Хас Лизинг, ТэнГэр Даатгал Хас Секьюрити, ТэнГэр Капитал, ТэнГэр Солюшнс зэрэг санхүүгийн үйлчилгээний компаниудын нэгдэл болон өргөжиж харилцагчдад найдвартай, өргөн сонголттой санхүүгийн иж бүрэн үйлчилгээг хүргэх зорилт тавин ажиллаж байна. www.tengerfinancialgroup.com

Фронтиер Секьюритиз ХХК нь 2007 онд байгуулагдсан 100 хувь Японы хөрөнгө оруулалттай компани бөгөөд андеррайтэр, брокер, дилерийн үйл ажиллагаа явуулж байна. www.frontier.mn .


URL:

Сэтгэгдэл бичих