Пугачева барилгын бизнес сонирхов

ОХУ-ын попын хатан хаан Алла Пугачева барилгын бизнес сонирхсон нь дууны театраа  нээхтэй холбоотой юм байна.
Нэрт дуучин эхлээд зөвхөн дууны театр нээхээр төлөвлөж байсан ч театр нь урлаг, спорт, цэнгээнт нэвтрүүлэг, зочид хүлээн авах төв болох аж. Барилгаа бетон, шилээр барих бөгөөд Пугачева гоёмсог байшин хүсч байгаа юм. Гурван жилийн өмнө барилгын ажлаа төлөвлөсөн  боловч барилга одоо хүртэл эхлээгүй байна. Тиймээс тэрбээр өөрөө барилгын ажлаа эхлүүлэхээр ханцуй шамлан ороод байгаа гэнэ.
Театрын барилгын зураг төслийг  Английн “Populous” фирм хийсэн бөгөөд 180 мянган кв метр байх юм. Барилгын ажилд 400 сая ам.доллар зарцуулах тооцоо гаргасан ажээ.

М.ДАВАА


URL:

Сэтгэгдэл бичих