Н.Түвшинбаяр хоёр дахь барилдаанаа хийж, Францын бөхийг цэвэр яллаа.
“Лондон-2012″ зуны XXX олимпийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд барилдаж буй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр Лондонгийн олимпийн татамид хоёр дахь барилдаанаа хийж, Францын бөхийг цэвэр яллаа.
Түүний дараагийн өрсөлдөгч нь Узбекистаны Рамзиддин Саидов болон Кубын Орейди Деспайн нарын ялагч байх юм.
Н.Түвшинбаяр эхний тойргийн барилдаанд Тайландын жүдоч Теерават Хомклинийг 55 дахь секундэд цэвэр ялсан билээ.
Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд дэлхийн чансааг тэргүүлэгч, Казахстаны Максим Раков эхний тойрогт, Японы шилдэг тамирчин Такамаса Анаи хоёрдугаар тойргийн барилдаанд ялагдсанаар Лондонгийн дэвжээг орхиод байна.
С.ЦЭЛМЭГ
URL: