Б.Урантунгалаг БНСУ-ын тамирчинд ялагдлаа
Лондонгийн олимпийн наадмын байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд онч сорьсон Монгол Улсын тамирчин, ОУХМ Б.Урантунгалаг дөнгөж сая наймны нэг шигшээд харваж, БНСУ-ын харваач И Сун Жинд 0:6 (25-29, 25-26, 26-28) харьцаатай ялагдлаа.
Тэрбээр долдугаар сарын 27-нд болсон урьдчилсан харваанд 652 оноо авснаар 64 тамирчнаас 18 дугаар байрт бичигдэж, эхний тойрогт Английн тамирчныг, улмаар АНУ-ын харваачийг ялснаар шөвгийн 16-д шалгарсан юм. Харин энэ удаад Афины олимпийн мөнгөн медальт, БНСУ-ын тамирчин, дэлхийн аварга, Лондонгийн олимпийн багийн харваанд аваргалсан, БНСУ-ын тамирчин И Сун-Жинтэй халз харваж, дийлдлээ.
С.ЦЭЛМЭГ
URL: