2013 онд улсын чанартай 6 тэмцээн зохиогдоно
Олон улсын холбоодын дэмжлэг, Монгол Улсын спортын хороодоос ирүүлсэн саналыг үндэслэн 2013 онд манай улсад олон улсын чанартай зургаан тэмцээн зохион байгуулахаар өнөөдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.
Буудлагын спортын Ази тивийн мастеруудын аварга шалгаруулах тэмцээн, “Чингис хаан-2013” жүдо бөхийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн, чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн, байт харвааны Азийн Гран-При тэмцээн, Монгол туургатны хүүхдийн наадам, Бодибилдинг фитнессийн залуучууд, ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар боллоо.
Олон улсын чанартай тэмцээн зохион байгуулах талаар жилийн өмнө шийдвэр гаргаснаар төсвийн төлөвлөлтийг сайжруулах, тэмцээний бэлтгэл ажлыг хангах, тамирчдын бэлтгэл сургуулилтыг зөв зохион байгуулахад ач холбогдолтой байдаг. Эдгээр арга хэмжээний зардлыг 2013 оны төсвийн багцдаа тусган санхүүжүүлж, тэмцээний бэлтгэлийг бүрэн хангуулж, зохион байгуулах арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатарт даалгалаа.
URL: