Медалиа солиулах хүсэлт гаргажээ
Бразилийн жүдочин Фелипе Китадаи ОУОХ-нд медалиа солиулах хүсэлт гаргажээ. Тэрээр бямба гарагт хүртсэн Лондонгийн Олимпийн наадмын хүрэл медалиа гэмтээж орхижээ. Тамирчин залуу амжилтандаа ихэд баярлан, түүнээсээ нэг хором ч салахгүйгээр шийдэн, шүршүүрт орохдоо хүртэл зүүсээр байжээ. Харин шүршүүрт медалиа санаандгүй унагаж орхитол, тууз нь тасарч, мэдэгдэхүйц зураас үлджээ.
ОУОХ-ны мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, ОУОХ медалийг солих үүрэггүй, гэхдээ Фелипе нь тус байгууллагыг Олимпийн хүрэл медаль нь түүний хувьд болон түүний гэр бүлийн хувьд ариун шүтээн гэдгийг харгалзан үзэх болов уу хэмээн найдаж байна. Нөгөөтэйгүүр, жүдочин Олимпийн хороонд мэдэгдэл гаргах үедээ шинэ шагналаа Бразильд ирэхдээ өөрийн багийн тэргүүнд шууд шилжүүлж өгнө гэж амлажээ.
URL: