МУГЖ С.Жавхлан хууль бусаар төрийн эрхийг авсан этгээдүүдтэй хэзээ ч эвлэрэхгүй

МУГЖ, дуучин С.Жавхлан УИХ-ын 2012 оны сонгуульд МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслээс өөрийн төрсөн нутаг болох Увс аймагтаа нэр дэвшсэн билээ.
Харин тус аймгаас Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар сонгогдож, тангаргаа өргөөд байгаа.
Гэсэн хэдий ч тэд түрээсний гэрээ хийх нэрээр айл бүрт 100 000 төгрөг тараасан хэргээр шалгагдаж буй.
УИХ-ын сонгуулийн дараа С.Жавхланг улс төрөөс гарна, нутгийн ах нартайгаа тохиролцсон, ялагдаад уйлж, сэтгэлээр унасан гэх мэтийн олон яриа байсан ч тэрээр улс төрийн тэмцлээ хэзээ ч зогсоохгүй гэнэ.
Нэн ялангуяа мөнгө тарааж, төрийн эрхийг хууль бусаар авсан этгээдүүдтэй огт  эвлэрэхгүй аж.
Тэрээр хууль бус олборлолт, ураны үйлдвэрлэл, цөмийн хаягдлын эсрэг томоохон эсэргүүцлийн арга хэмжээг ирэх 9 сард зохион байгуулахаар төлөвлөж буй бөгөөд УИХ-ын сонгуульд ялагдсаныхаа дараа улам ч идэвхтэй улс төрийн тэмцэл явуулна гэдгээ илэрхийлжээ.
Үүнийгээ ч илтгэн “Эх орончдын дуу” нэртэй дууг дуулж, клипыг нь Монгол орны өргөн уудам нутгаар аялж бүтээсэн байна.

Б.Чанцал


URL:

Сэтгэгдэл бичих