Ханхүү Харри Ямайкийн тамирчин Усэйн Болтыг дэмжиж байгаа
Их Британийн ханхүү Харри Олимпийн алтан медальт, Ямайкийн гүйгч Усэйн Болттой хошин зургаа татуулжээ. Ханхүү нутагтаа болж буй олимпийн наадамд Ямайк эрд нэлээд итгэл хүлээлгэж буй төдийгүй хувийн амжилтаа эвдэхийг ч хүсчээ. Усэйн Болт “Харри үнэхээр дур булаам залуу.
Түүний итгэлийг алдахгүйн тулд олимпийн дараа бид үдэшлэг зохиох болно” гэжээ. Ямайкийн гүйгч олимпийн наадамд хурд хүчээ сорихоор бэлтгэлээ базаасаар байна. Мөн Усэйн Болт энэ удаагийн олимпт 100 метрийн эрэгтэйчүүдийн төрөлд хувийн амжилтаа эвдэж найз бүсгүй Лубика Словакт бэлэг барихаар төлөвлөжээ. Усэйн Болт таван удаагийн дэлхийн аварга, олимпийн наадмын гурван медальтай шилдэг тамирчин билээ.
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: