Бие даагч гишүүд уриалга гаргав
УИХ дахь бие даагч гурван гишүүн мэдээлэл хийлээ. Тэд Өвөрхангайн маргаантай хоёр тойргийн асуудал дээр шүүхээс янз бүрийн байр суурь илэрхийлж байгааг тодорхой болгох хэрэгтэй хэмээн дүгнэжээ.
Мөн УИХ-ын үйл ажиллагаанд үүсээд буй гацааг арилгахын тулд МАН-ын гишүүд сөрөг хүчний үүргээ биелүүлж, чуулганы танхимд хүрэлцэн ирж хуралдаандаа суухыг уриалав. Бие даагч гишүүдийн хувьд мөн аль байнгын хороонд харьяалагдахаар хүсэлт гаргасан талаар тухайгаа ярьсан юм.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн хувьд Төсвийн байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороонд харьяалагдах хүсэлт гаргажээ. Ц.Болорчулуун гишүүн Байгаль орчны байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороонд багтах хүсэлт өгсөн байна.
С.Ганбаатарын хувьд Нийгмийн бодлого, Эдийн засаг, Төсвийн байнгын хороонд харьяалагдах хүсэлт гаргажээ.
Т.Элиса /www.ipost.mn/
URL: