Б.Наранхүү, Ажнай Д.Бат-Эрдэнэ хоёр юу ярив?

Энэ парламентад шинээр орж ирсэн хоёр бизнесмэн бий. “Мон уран”-аар овоглосон Б.Наранхүү Дундговиос,

“Ажнай”-н гэгддэг Д.Бат-Эрдэнэ Өмнөговиос сонгогдсон билээ. Өчигдөр энэ хоёр УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Өргөдлийн байнгын хороог байгуулах хуулийн төслийг батлах Чуулганы нэгдсэн хуралдаанд ордны баруун жигүүрээс толгой нийлүүлэн гарч ирээд танхим рүү орох нь ихэд содон харагдлаа.
Монголд тэдний танихгүй хүн гэж үгүй. Энэ хоёр алдартай бизнесмэн ийнхүү сэтгүүлчдийн нүдэн дээр хоорондоо нэлээд нухацтай ярилцаж явах нь сонин. Чуулган тарах үед Б.Наранхүү танхимын үүдэнд нөгөөхийгөө хүлээж байгаад гарч ирэхээр нь “Ярья” гэсэн дохио өгөөд салж байгаа харагдана лээ. Тэд юу ярьсан бол. Говь нутгаа хэрхэг хөгжүүлэх тухай зөвлөлдөө юм болов уу. Магадгүй хурдан морьны наймаа ч ярьсан байж болох.

Б.Сандагдорж/WWW.NOW.MN


URL:

Сэтгэгдэл бичих