Үхсэн эр 23 жилийн дараа гэртээ иржээ
Ор сураггүй алга болоод нас барсанд тооцогдсон Бангладеш эр 23 жилийн дараа гэртээ иржээ.
Өдгөө 52 настай Мослемуддин Саркар гэгч эр нь Улаан загалмайн нийгэмлэгийн тусламжтайгаар Пакистаны шоронгоос суллагдан гарч ирсэн байна. Тэрээр анх 1989 онд Энэтхэгт ажиллаж байгаад алга болсон бөгөөд үүнээс нэг жилийн дараа Пакистанд саатуулагдсан гэх сураг гарч байсан ч олоогүй аж. Ноён Саркар маш их тамлал, зодуур амсан 15 жил шоронд хоригдож байсан гэнэ.
Гэр бүлийнхэнтэйгээ уулзсан тухайгаа ВВС-д өгсөн ярилцлагадаа “Би хоригдож байх хугацаандаа Бангладешийн элчин сайдын яаманд өргөдөл гаргасан ч хэн ч намайг сонсоогүй. Шоронд хоригдож тамлуулж байхад уйлах л надад тус болдог байсан. Би яагаад ингэж удаан хоригдож байгаагаа ч ойлгоогүй. Бас хэн ч намайг аврахыг бодоогүй. Гэсэн ч энэ бүхний эцэст би гэр бүлийнхэнтэйгээ эргэн учирсан минь үнэхээр сайхан байна.” хэмээжээ.
URL: