Ц.Нямдорж юу гэчихэв?

Багагүй гацсан чуулган өчигдөр хуралдаж Өргөдлийн байнгын хороогоо байгуулчихлаа. Харин өнөөдөр 15:00 цагаас хуралдаж байнгын хорооны гишүүдээ томилох сурагтай. Мэдээж тэд МАН-ын хүлээж байгаа. Харин тэд бидний шаардлагын хүлээж ав гэхээс өөр юм хийсэнгүй. Харин байнга л намаа өмөөрч байдаг Ц.Нямдорж нэг сонирхолтой юм ярьлаа. Тэр АН-тай хамтарч Засгийн газар байгуулахаар болоод буй “Шударга ёс” эвслийнхнийг МАН болон АН-аас урвасан нөхдүүд гэдгийг онцлов. Түүний хэлж байгаа үнэн. “Хэзээ л бол хэзээ дургүй нь хүрвэл урвана. Нэг урвасан хүн хоёр дахь удаагаа урвана шүү дээ. Ийм бүрэлдэхүүнтэй АН нийлж Засгийн газар байгуулах гэж байна” гэж санууллаа. Тэр байтгуай Н.Энхбаярын хэргийг нааштай шийдэхгүй бол засгаас гарна гэж АН-ынхныг шахаж байгаа гэнэ лээ хэмээн Хууль зүйн сайд маань олныг чихийг мялаав. Харин үүнийг өчигдөр тангараг өргөсөн Ц.Цолмон гишүүн үгүйсгэсэн юм.
Нямаа сайдын ярьсан оргүй юм биш л дээ. Хамтарсан засгийн газрын тунхагт Ерөнхийлөгчийн болон орон нутгийн сонгуульд хамтран оролцоно гэж заасан. Өөрөөр хэлбэл, ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж хоёрын нэг нь нэр дэвших гэрээ байгуулаад байгаа. Мэдээж Ц.Элбэгдорж нэр дэвшинэ. Харин үүний хариуд Намбарын хүү юу авсан байж тарах уу?
Түүний шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж С.Нарангэрэл, Н.Энхбаярын сунжирсан тайлбарт шүүгчид нь залхаж сууна. Одоогийн байдлаар экс ерөнхийлөгчид 8.6 жилийн хорих ял оноохоор төлөвлөснийг сонсоод байна.

Б.Сандагдорж/WWW.NOW.MN/

URL:

Сэтгэгдэл бичих