Шинэхэн дарга З.Энхболд будилсаар…

УИХ-ын хамгийн ахмад гишүүн гардуулах учиртай тамгыг Л.Цогоос гардан авч хууль зөрчсөн З.Энхболд спекир чуулган хуралдуулах гэж багагүй будилж байна. Хууль батлан гэдэг нарийн дэс дараатай ажил. УИХ-ын дэгийн тухай хууль гэж бий.
Шинэхэн дарга маань асуудлыг хэлэлцэх болон батлах тоолон алхаа цохих учиртай байнга мартаж тамгын газрын ажилтны сануулгаар “Одоо цохих уу тэ” гээд л алхаа цохиж буй харагдах юм.
Өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейг томилох үед болоогүй байхад тогоолоо уншиж мунгинав. Дараа санал хураалт явагдахад мунгинаж байгаад кнопоо даралгүй хоцорч, ганцаараа “татгалзсан” санал өгөөдөхөв. Дараа гишүүдийн асуусан асуултанд хариулж барьц алдсан боловч “Гишүүдэд нэг дэг сануулья. УИХ-ын даргаас асуухгүй. Хууль санаачлагчаас асуулт асууна шүү” гэж байлаа.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Өргөдлийн байнгын хороо байгуулах хуулийн төслийг баталчихаад “Одоо наймдугаар сарын 1-нээс мөрдөнө гэсэн санал хураалт явуулах уу” хэмээн асуугаад “Шаардлаггүй. Баталсан хуулинд чинь тусгагдсан байгаа” гэсэн хариултыг УИХ-ын тамгын газрын ажилтан, түргэн амтай Н.Батбаяр гишүүн хоёроос зэрэг сонсон лээ.

Б.Сандагдорж/WWW.NOW.MN/

URL:

Сэтгэгдэл бичих