Монголын хөрөнгийн бирж хоёрдугаарт жагсчээ

Дэлхийн эдийн засаг, бизнесийн мэдээллийн “Business Insider” вэб сайтын хийсэн судалгаагаар Монголын  хөрөнгийн бирж өнгөрсөн онд хамгийн өсөлттэй байсан биржүүдийн жагсаалтын хоёрдугаарт бичигджээ. Гэхдээ 2010 онд уг жагсаалтыг тэргүүлж байсан билээ. Энэ удаагийн судалгаанд дэлхийн 100 гаруй орны хөрөнгийн биржийг хамруулсан бөгөөд 80.8 хувийн өсөлтөөр Венесуэлийн Каракасын хөрөнгийн бирж тэргүүлж, 75.8 хувиар унасан Киприйн хөрөнгийн бирж сүүл мушгижээ.
Өндөр хөгжилтэй орнуудаас АНУ-ын Dow Jones-ын индекс 6.3 хувийн өсөлттэйгээр эхний аравт багтсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих