“Нарантуул”-ын босс түрээсийн мөнгөө 50 хувиар нэмжээ
“Нарантуул” захын босс Ш.Сайхансамбуу УИХ-д гарч чадаагүй уураа хэдэн наймаачдадаа гаргасан аж.
Тэрэр түрээсээ нэмэхгүй гэж амласан хэрнээ үл мэдэгдэх шалтгаанаар гэнэт нэмэх шийдвэр гаргажээ. “Нарантуул” захын түрээс наймдугаар сарын 1-нээс эхлэн 50 хувь нэмэгдсэн байна. Тус захын газрын хугацаа дууссан учир татан буулгана гэсэн сураг гарсан ч 15 жилээр сунгахаар болсон юм. “Нарантуул” дээр ажилладаг наймаачид үүнд нь талархсан ч зөрүүлээд түрээсээ нэмж байгаа нь лангуу түрээслэгчдийг багагүй бухимдуулж байгаа аж.
Тэд зун нь наранд шарагдаж, өвөл нь хүйтэн цементэн дээр зогсч амьдралаа залгуулдаг. Гэтэл ажиллах орчин, нийгмийн асуудлыг нь огтхон ч авч хэлэлцдэггүйн дээр боломж л гарвал татвар нэмнэ хэмээн сүрдүүлдэг тухай захын наймаачид ярьж байна. Нэг хэсэгтээ “Нарантуул”-ыг сар хаах шийдвэр гарч хэдэн наймаачдаа багагүй сандралд оруулаад авсан. Тус зах дээр наймаа хийдэг хүмүүс банкны зээл, өдрийн зээлээр бараагаа эргэлдүүлдэг учир сарын турш гэртээ суувал хамаг амьдрал нь зогсох нь мэдээж. Иймэрхүү сүрдүүлэг сэмхэн явуулж татвараа нэмэх болсон нь Ш.Сайхансамбуугийн арга заль гэлтэй.
URL: