ХЯТАДЫН ХЯМРАЛ МОНГОЛД СҮҮДРЭЭ ТУСГАХ УУ
Хятад эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлж байна хэмээн шуугисан нь саяхан.
ДНБ-ий өсөлт нь жилд 10 хувь давж байсан нь ердөө л хоёр жилийн өмнө. Харин өнөөдөр тус улсын эдийн засгийн хямрал дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Зарим шинжээч эдийн засгийн хоёр дахь давалгаа Хятадаас эхэлнэ хэмээн ч ярьж буй. Гэхдээ урд хөрш маань хямралд нэрвэгдвэл манайд яаж нөлөөлөх бол… Өнгөрсөн зууны туршид ЗХУ-ын түүхий эдийн бааз, илүүдэл барааг нь худалдан авагч байгаад шинэ зуунаас урд хөршдөө шилжүүлсэн манай эдийн засагт нөлөөлөхгүй гэж үү.
2011 онд манай гадаад худалдааны нийт эргэлтийн 56,7 хувийг тус улс эзэлж, үүнээс экспорт 92,1 хувь, импорт 30,8 хувь байв. Гэхдээ гадаадад гаргаж буй нийт бүтээгдэхүүний 89,2 хувь нь эрдэс бүтээгдэхүүн буюу байгалийн баялаг байдаг.
Үүнд, улсын санг арвижуулж буй нүүрс гэхэд нийт экспортын 47,1 хувь эзлэх жишээтэй. Энэ бол баримт. Тэгэхээр нуулгүй хэлэхэд, манай эдийн засаг Хятадаас үндсэндээ хараат гэж хэлэхэд хилсдэхгүй байх. Түүнчлэн бас нэг баримт бий. Хятадын ÄÍÁ-èé ºñºëò 2012 îíä íàéìàí õóâü áàéõ òºëºâ гарчээ. Уг нь, 2011 îíä 9.2, 2010 îíä 10.3 õóâийн өсөлттэй гайхашруулж байсан улс. Жил бүр ДНБ-ийнх нь хэмжээ буурч байгаа нь эндээс харагдана. Дээр нь, төлөвлөгөөт эдийн засгийн бодлоготой Хятадад дотоод өр нь Европын улс орнуудын гадаад өрөөс давчихсан гэсэн мэдээлэл ч гарсан. Харин АНУ-ын Тагнуулын төв газар гэхэд энэ тоог 10.7 их наяд гэж саяхан мэдээлжээ.
Энэ бүхэн нь олон улсын эдийн засгийн шинжээчдийг “Эдийн засгийн хоёр дахь том хямрал буюу давалгаа Хятадаас эхэлнэ” гэсэн дүгнэлт хийхэд хүргээд байгаа юм. Өмнөд хөршийн маань эдийн засаг хямарч эхэлбэл тэдний гол түүхий эд нийлүүлэгч манайд нөлөөлөхгүй гэсэн баталгаа үгүй. Зүгээр л энгийнээр бодоход, энэ улсын эдийн засаг хямран том том бүтээн байгуулалт нь танагдаж, үүнийгээ дагаад үйлдвэрлэл нь буурвал төмөрлөгийн үйлдвэрийн гол түлш коксжсон нүүрсний хэрэглээ буурна гэсэн үг. Хятад өөрөө нүүрсний том үйлдвэрлэгчээс гадна нүүрсээ Австрали, Орос, манайхаас авдаг. Австралиас авдаг нүүрсний дэргэд манай нийлүүлдэг нүүрсний хэмжээ бага. Манайхаас нэг жаахан юм, тэгээд Австрали, Оросоос аваад байх уу… Хямралаас үүдэн тус улс гадаадаас авдаг нүүрсээ танаад эхэлбэл хамгийн бага нийлүүлэгч болох манайхаас авдаг нүүрсээ авахгүй гэвэл яах вэ. Гэвч тийм ч амар татгалзах учиргүй мэт. Учир нь, Австралиас хамаагүй хямд үнээр худалдаж авдаг, дээр нь газрын ойр болохоор экспортлохоо зогсоохгүй байж мэдэх л юм. Гэхдээ бас баталгаа байхгүй. Бүр авахаа больдоггүй юм аа гэхэд хэмжээгээ багасгавал манайхны өнөө хөөрөөд байдаг ДНБ-ий өсөлт юу болох бол. Уг нь, ард иргэдийнхээ амьдралд тусдаггүй юм гэхэд тоон үзүүлэлтээрээ ч гэсэн өндөр гарч байвал юу нь болохгүй байх билээ дээ.
Дахиад л нэг тоо. Судалгааны Shanxi Coking Coal Group байгууллагын мэдээгээр Хятадын коксжих нүүрсний импорт 2011 онд 44 сая тонноор буурсан гэсэн баримт байна. Энэ зөвхөн нэг л жилийн үзүүлэлт үү байх уу эсвэл үргэлжлэх үү гэдэг нь асуудал. 2012 оны дүн гараагүй байна. Үнэндээ өмнөд хөршдөө нийлүүлдэг 20-иод сая тонн нүүрс, зэсийн баяжмал манай өчүүхэн эдийн засагтаа л нэмэртэй, их зүйл болж харагдаж, экспортын дийлэнхийг эзэлдэг болохоос биш авч буй Хятадын зах зээл, хэрэглээ, гадаадаас авдаг хэмжээнийх нь дэргэд юу ч биш. Яагаад гэвэл, тус улсын коксжих нүүрсний жилийн хэрэгцээ 569 сая тонн юм шүү дээ. Гэтэл манайх 2011 онд ердөө л 21 сая тонн нүүрс гаргаж. Чухамдаа манай нүүрсийг авсан, аваагүй тэдний эдийн засаг байдгаараа л байна. Гэтэл тэд Монголоос коксжих нүүрс энэ жилдээ авахгүй ээ гэвэл манай эдийн засгийн экспорт үндсэндээ хаагдан, шалдаа буух эрсдэл байгаа төдийгүй улсын төсөв ч дундуурхан ч байж мэднэ. Тэглээ гээд урд хөршийн эдийн засаг цочрох ч үгүй. Дахиад хэлэхэд, ОУВС-гийн шинжээчид БНХАУ-ын эдийн засгийн идэвхтэй өсөлтийн эрч буурч буйг хүлээн зөвшөөрсөн. Тэдний үзэж байгаагаар эл эрсдэл нь өсөх хандлагатай байна гэдгийг ч анхааруулж байна. Түүнчлэн Хятадын ажиллах хүчний тоо 2015 оноос буурч эхэлнэ гэжээ. Энэ бүхэн нэг л юм хэлээд байна даа…
Х.ӨЛЗИЙБАЯР
URL: