Том нэртэй их өртэй банк
Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банк байгуулчихвал Монгол Улс томоохон хөрөнгө оруулалтаа шийдээд нэн даруй хөгжинө гээд л байсан. Асар их өндөр өртөгөөр зөвлөгч авч олон хүнийг сургаж байшин савыг нь бэлтгэсэн. Гэтэл өнөөдөр энэ банкны санхүүжилтээр хийчихсэн бүтээн байгуулалт одоогоор алга.
Засгийн газар Хөгжлийн банкийг байгуулсны дараа 600 сая ам.долларын бондыг худалдаалж хөрөнгө босгожээ. Гэвч бондын гаргасан хүүгийнх нь зардал өдөрт 120 сая төгрөг болж байгаа аж. Тиймээс бүтээн байгуулалтын томоохон ажил эхлээгүй байхад Хөгжлийн банк ийм хэмжээний том алдагдалд орсон нь энэ банкны зарцуулалт, төлөвлөлт нь эргэлзээ төрүүлж эхэлжээ. Тэгэхээр энэ банкны алдагдал, бондын зарцуулалтад хяналт тавьж ашигтай, үүргийнх нь дагуу ажиллах цаг болжээ.
URL: