МУГЖ Т.Баясгалан нөхрийгөө топ модель Э.Одгэрэлтэй хардаж, “дайн” дэгдээх шахжээ

МУГЖ Т.Баясгалан сүүлийн үед нөхрөө бараг гэрийн хорионд оруулахаас наагуур юм болж байгаа сурагтай. Өмнө нь залуу дуучин Жимсээтэй хардаж, олны нүдэн дээр алганы амт үзүүлж байсан тэрбээр саяхан бас нэгэн шуугиан дэгдээгээд амжжээ. Учир нь түүний нөхөр УИХ-ын гишүүн Д.Батбаяр саяханы нэгэн өдөр томоохон хүлээн авалтад уригдахдаа нялх биетэй эхнэрээ жигтэйхэн гангалж аваад гараад өгч. Урлаг соёл, улстөрийн бүхий л томчууд уригдсан уг хүлээн авалтад загварын “акул”-ууд ч ирсэн байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Кёокшюүзан Д.Батбаяр топ модель Э.Одгэрэлтэй нүүр тулж, нэлээд дотно мэндчилээд хэдэн хором яриа өрнүүлжээ. Үүнийг нь харсан Т.Баясгалан олны өмнө аашилж, загнан, хэрүүл уруул хийсээр хүлээн авалт нь талдаа ч ороогүй байхад гарч одсон гэнэ лээ. Түүний энэ ааш аягийг гайхаж хоцорсон топ бүсгүй “Юу болов оо сая” гэсээр үлджээ. МУГТ Т.Баясгалангийн хувьд үүгээр ч зогсохгүй өдөр бүр нөхрөө “андаж, тандан” нөхрийгөө төдийгүй ойр дотныхоныгоо залхааж, бүр “дуучин деррик” хэмээх хоч зүүгээд байгаа юм гэнэ.

urlag.mn


URL:

Сэтгэгдэл бичих