Ажилгүйдэл олон улсын төвшинийн асуудал болоод байна
Олон улсын хэмжээнд Европын өрийн хямрал болон ажилгүйдэл тулгамдсан асуудал болоод байна. Дэлхийн эдийн засаг дахиад л уналтын босгон дээр ирснийг Олон улсын хөдөлмөрийн байгууллага тайландаа онцолжээ. Тэр дундаа Олон улсын хөдөлмөрийн байгууллагын өнгөрөгч 5 сар гаргасан судалгаагаар ажилгүй залуучууд дэлхий нийтэд 12.7 хувийг эзэлсэн байна. Харин манай улсад жилд 20 мянга гаруй ажилгүй залуус шинээр бий болж байгаа гэсэн судалгааг мэргэжилтнүүд гаргасан байдаг байна
Хямралын үр дагаврыг арилгахын тулд дэлхий даяар 80 сая орчим ажлын байр бий болгох ёстой бол дийлэнх орны эдийн засгийн өсөлт удааширсан нь дээрх тооцооноос хоёр дахин бага үр дүнд хүргэхээр аж. Өөрөөр хэлбэл, ажилгүйдлийн түвшнийг 0.4-0.8 хувиар бууруулахын тулд улс орнууд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 0.5 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг хөдөлмөрийн зах зээлд зарцуулах шаардлагатай болдог.
Олон улсын хөдөлмөрийн байгууллага 118 оронд судалгаа хийснээс 69 орны иргэд хямралын өмнөхтэй харьцуулахад амьжиргааны түвшин муудсан гэж энэ оны нэгдүгээр сард гаргасан жил бүрийн тайландаа тэмдэглэжээ. Түүнээс үзвэл 99 орны иргэд эрх баригчдадаа итгэх итгэлээ алдсан гэсэн дүгнэлт гарсан байна. Өөрөөр хэлбэл, хөгжингүй гурван улс тутмын хоёрт, хөгжиж буй орны тэн хагаст нь хөдөлмөрийн зах зээлийн байдал доройтжээ.
Түүнчлэн Олон улсын хөдөлмөрийн байгууллагын өнгөрөгч 5 сар гаргасан судалгаагаар ажилгүй залуучууд дэлхий нийтэд 12.7 хувийг эзэлжээ. Тус байгууллага мэргэжилтнүүдийн дүгнэлтээр залуучуудын ажилгүйдэл ямар ч эдийн засгийн хямралаас аюултай. Өөрөөр хэлбэл, залуусын дунд ажилгүйдэл нэмэгдсээр байна. Одоогийн байдлаар дэлхий дахинд 15-24 насны ажилгүй 75 сая залуус байгаа.
Тэдний дийлэнхийг их, дээд сургууль төгссөн залуус эзэлжээ. Энэ бол жинхэнэ эмгэнэл төдийгүй улс орны эрх баригчид эрэлттэй байгаа жишээлбэл, барилгын дунд мэргэжлийн ажилчин бэлтгэхэд хойрго хандаж байгаагийн илрэл юм гэж олон улсын шинжээчид дүгнэсэн байна. Манай орны хувьд ч гэсэн залуучуудын ажилгүйдэл их байгаа. энэ нь мэргэжилээ буруу сонгосоноос үүдэлтэй гэж зарим судлаачид үзэж байгаа юм. Монголын үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр 2010-2011 оны хичээлийн жилд бүх шатны сургалтын байгууллагыг нийт 133.7 мянган хүн төгссөнөөс 35.8 мянга нь их, дээд сургууль, коллеж төгссөн байна.
Харин тэдний дөнгөж гуравны нэг хувь нь өөрөөр хэлбэл 12975 нь ажлын байртай болжээ. Энэ нь жилд 20 мянга гаруй ажилгүй залуус шинээр бий болж байгаа судалгааг мэргэжилтнүүд гаргасан байдаг байна. түүнчлэн хамгийн сүүлийн судалгаагаар Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өнгөрсөн 6 дугаар сарын эцэст 47.5 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 5.7 мян. хүн өөрөөр хэлбэл 13.6 хувиар өссөн гэсэн судалгааг статистазиийн хорооноос гаргасан байгаа юм.
URL: