Маргаашнаас хотын иргэдийн цахим үнэмлэхийг хэвлэж эхэлнэ

УБЕГ-аас иргэдийн цахим үнэмлэхийг хэвлэж, тараах ажлын талаар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар Говь-Алтай, Дундговь, Говьсүмбэр, Хэнтий, Дорноговь, Өмнөговь, Завхан, Ховд, Увс, Дорнод гэсэн 10 аймагт иргэний цахим үнэмлэхийг хэвлэж дуусчээ. Мөн Сүхбаатар аймгийн иргэдийн үнэмлэхийг хэвлэж байгаа гэв.

Эдгээрээс долоон аймагт цахим үнэмлэхийг хүргэж өгчээ.  Харин маргаашаас буюу наймдугаар сарын хоёрны өдрөөс Улаанбаатар хотын иргэдийн цахим үнэмлэхийг хэвлэж эхлэх юм байна. Хамгийн эхэнд Баянзүрх дүүргийн иргэд хамрагдах бол 10-р сарын нэгнээс өмнө Налайх дүүргийн иргэдийн шинэ үнэмлэхийг хэвлэж дуусахаар байгаа аж.

УБЕГ-ын дарга Л.Амарсанаа 2012 оны орон нутгийн сонгуулийг иргэд цахим хэлбэрээр өгөх боломжтой болно гэлээ.
Иргэний цахим үнэмлэх хэвлэх үйлдвэрийн ажилчид хоногт хоёр ээлжээр ажиллаж, өдөрт дунджаар 20 мянга орчим иргэний үнэмлэх хэвлэж байгаа аж. Нэг үнэмлэхийн бэлдэцийг 9800 төгрөгөөр авч, нийтдээ 20 мянган төгрөгийн зардал гарч байгаа гэв.


URL:

Сэтгэгдэл бичих