Явган зорчигчийн хажуугаар гарахдаа хурдаа хасаарай

Өнөө жилийн зун жин­хэнэ хуртай, хуртайгаар үл барам устай, үертэй зун болж байна. Зуны гурван сар бараг нар харахтай үгүйтэй байж байтал намар хаяанд ирэх нь. Гэхдээ сайхан байна аа. Хур бороо эл­бэг байсны буруу гэж юу байхав. Намар бид ху­рааж барахааргүй арвин ургац авах байлгүй. Бас хөдөөгүүр зуншлага сай­тай, мал сүрэг тарган байгаа дуулдана. Харин нийслэлчүүд “Одоо бо­роо болно оо” гэлцэж байна. Тоос шороо да­раад сайхан байгаа ч гэлээ манайх шиг ус зай­луу­лах хоолой байхгүй газар борооны ус зам талбайг ёстой нэг сүй­дэлж байна даа. Хааяагүй тунаж тогтсон ус. Явган яваа хүн бороо орж бай­хад болон орсны да­раахь хоёр хоногт хөөр­хөн сун­галтын дасгал хий­чих­нэ. Заримдаа су­наад, су­наад хөл хү­рэх­гүй газ­рын­хаа усыг туулж явсаар бай­гаад хоолой нь өвд­чихөөд байна.

Харин бо­роо­той, ша­вар­тай өд­рүүдэд жо­лооч нартаа хандаж за­хих ганц­­хан үг байна. Машин замын дэргэдүүр явган зорчигч явж байвал хур­даа хасч байя. Бо­роонд норчихсон, ус туу­лан тэв­дэж яваа нэг­ний­хээ ха­жуу­гаар хурдтай явж ус битгий цацаарай. Яда­хад усанд эвдэрсэн за­мын энхэл донхлоор га­рахад ус илүүтэй цац­рах болохоор бүр ч олон хү­ний уурыг барна. Тэгэ­хээр аль болох хурд бага­тай намуухан явах хэрэг­тэй байна.

Хурдаа хасч, явган зорчигчийг хүн­дэл­бэл тэр өдөртөө таны сэт­гэл са­наа өөдрөг байж ажил үйлс тань бүтэмжтэй байх юм шүү. Нэг хүн рүү ус цацалгүй явбал нэг ажил бүтнэ гэж бодоорой.

С.АЛТАНЦЭЦЭГ


URL:

Сэтгэгдэл бичих