ОСВЕНЦИМИЙН ХОРИХ ГАЗРААС ОРГОСОН СҮҮЛЧИЙН ХОРИГДОЛ НАС БАРЛАА
Дэлхийн II дайны үед Польш дахь Освен цимийн хорих лагериас бөөнөөрөө оргосон хоригдлуудын нэг Аугуст Ковальчик 90 насандаа таалал төгслөө гэж Польшийн радио мэдээлэв. Ингэснээр уг үйл явдалд оролцогсдоос нэг ч хүн өдгөө энх тунх үлдээгүй гэсэн үг аж. Дайны дараа театр, киноны жүжигчин, нийгмийн зүтгэлтэн явсан энэ хүн дайны үеийн тухай Польшийн 5000 дунд сургуульд 6200 гаруй удаа уригдан, яриа өрнүүлж байжээ.
Ковальчик фашизмийн эсрэг Польшийн нууц бүлгэмтэй холбоотой байсны учир Словакт баривчлагдан 1940 оны арванхоёрдугаар сард Освенцимд хоригдсон байна. Үүнээс жил хагасын дараа 50 хоригдол эндээс оргосны ес нь амьд гарч чадсан бөгөөд Ковальчик тэдний нэг юм. Тэрбээр дайн дуустал Гитлерийн Германы эсрэг чөлөөлөх тэмцэлд оролцсон байна.
Ахмад зүтгэлтэн Освенцимд нэгэнтээ баригдахад нь гар бие оролцсон хөнгөвчлөх эмчилгээний эмнэлэгт амьсгал хураасан аж.
URL: