БАНКНЫ ХЯМРАЛ
Евро бүсийн томоохон банкнуудын орлого эрс буурч, эдийн засгаа хөлдөө чирэв. Тухайлбал, Швейцарийн хамгийн том банк UBS-ын орлого энэ оны эхний хагаст 434 сая ам.доллар болж, өмнөх жилийн мөн үеийнхээс (нэг тэрбум) 58 хувиар буурчээ. Энэ нь дэлхийн эдийн засгийн хямралаас хойш үзэгдээгүй муу мэдээ байлаа. Гэвч муу мэдээ үүгээр зогссонгүй. Германы “Deutsche Bank”-ны орлого 460 сая ам.долларт хүрч, 63 хувиар багассан байна.
Нэр хүндтэй найман эдийн засагчийн судалснаар хэрэв Евро бүсийн хямралыг хазаарласан бол “Deutsche bank”-ны орлого 863 сая еврод хүрч, өсөх байсан аж. “Хөрөнгө оруулагчид болон компаниуд хувьцаа, бонд авахаас зайлсхийж байгаа. Евро бүсийн хямрал дээд цэгтээ тулж, эргэн сэргэх магадлал тун бага байгаа учраас бонд, хувьцаа худалдаж авна гэдэг тэдний хувьд хэтэрхий эрсдэлтэй алхам. Үүнээс л болж хөрөнгө оруулалтын банкууд дампуурч эхэллээ” хэмээн “Norddeutsche Landesbank”-ны шинжээч Майкл Сьюферт ярив.
”Бусад банкууд яг одоо байдлыг эргэцүүлж, эрсдэлээ тооцох ёстой. Үгүй бол тэдний араас орох магадлал өндөр байна” хэмээн Майкл хэлжээ. “Deutsche bank”-ны ши нэхэн удирдлагууд болох Аншу Жэйн, Юрген Фитшен нар ам.доллар, иен, фунттэй харьцах ханш нь удаа дараа унаж, шалдаа буусан еврог буруутгаж байна.
Еврогийн ханш сүүлийн долоо хоногт эргэн сэргэж байгаа ч энэ нь хэтэрхий оройтсон алхам болсон хэмээн шинжээчид үзжээ. Түүнчлэн “JPMorgan Chase”, “Bank of America”, “Сiti group”, “Goldman Sachs”, “Morgan Stanley” гэх дэлхийн тэр гүүлэх таван том банкны нийт орлого 161 тэрбум ам.дол лар болж, өнгөрсөн оныхоос 4.5 хувиар буурчээ. Энэ нь сүүлийн дөрвөн жилийн хамгийн доод үзүүлэлт юм.
URL: