ЧИХ ЦООЛОХ НЬ БЭЛГИЙН СЭРЭЛИЙГ ӨДӨӨДӨГ

Ижий сахиус хэлснийг М.Шидхүү буулгав.

Өнөөдрийн нийгмийн бэлгийн харьцааны замбараагүйдэлт буюу өнөөдрийн нийгмийн бэлгийн харьцааны эрт идэвхижээд байгаа шалтгааныг бид домын талаас нь тайлбарлах гэж байна.

Бүсгүй хүний чихийг яагаад, ямар учраас цоолдог байсан бэ? Эртний монголчууд бүсгүй хүүхдээ нас бие гүйцэж, хүнтэй сүй тавиад, хүний хүн болохын цагт эр нөхөрт очихоос нь нэг хоногийн урд шөнө чихийг нь цоолдог байжээ. Чихийг цоолсноор тэр нь нэгдүгээрт; тухайн бүсгүй маань хүний хүн болсоны нэгэн том баталгаа болдог байв. Хоёрдугаарт; чихээ цоолуулсан бүсгүй ариун биш, онгон биш гэдгийг илэрхийлдэг байсан байна. Гуравдугаарт; бүсгүй хүний чихийг цоолсноор бэлгийн сэрэл, дур хүслийг нь өдөөж өгдөг байжээ.

“ДОМ АРГА” ГЭЖ ЮУГ ХЭЛДЭГ БЭ?

Монголчууд бидний өвөг дээдэс ухаан тэнэгэр, оюун саруул, ухамсар өндөр байсан. Тэд бүхий л зүйлийг аливаа нэгэн зүйлд хамаатуулж, бодож, сэтгэж, учир холбогдол өгдөг байсан. Өнөөдрийнхтэй адилхан, өнөөгийн хүмүүсийн сэтгэж, бодож байгаагаар “зүгээр нэг болчихдог зүйл” гэж хүний амьдралд байдаггүй. Бүх зүйлд зайлшгүй нэгэн үр дагавар, учир шалтгаан байдаг. Та үүнийг хүлээн зөвшөөрөх үү? Монголчууд зүйр цэцэн үгээрээ баян. Тухайлбал: “Орой унтсан хүн нэгийг үзэж, эрт боссон хүн нэгийг сонсдог” гэдэг. Тиймээс ч аав ээж, өвөө эмээ, өтгөс буурлууд маань үр хүүхэддээ “орой унтаж, эрт сэр” гэж захидаг. Тэд зүгээр нэг сул үг амнаасаа унагадаггүй, зүй тогтол, учир холбогдолыг нь таниагүй зүйлд хөдөлдөггүй
байсан.

Монголчууд “дом арга” гэдэг зүйлийг өөрсний шүтлэг бишрэл, итгэл сүсэгтэй холбон тайлбарлаж байжээ. “Дом арга” гэдэг нь шинжлэх ухаанаар батлагдаж, нотлогдоогүй бөгөөд тодорхойгүй байгаа зүйлийг тэд өөрсдийн ахуйгаар ажиглан ухамсарын өндөр, оюуны дээд түвшинөөр, далд утга санааг нь олж, илэрхийлэн, түүнийг засан залруулахыг хэлдэг байжээ. Та бид ч гэсэн өнөөдрийг болтол ахуйдаа зарим нэгэн дом аргыг хэрэглэдэг. Жишээ нь: Нялх хүүхдээ уйлаад айж цочихын цагт бид “ширэг” тавьдаг. Энэ бол яалт үгүй батлагдаж, нотлогдоогүй хирнээ амьдралд зайлшгүй нэгэн хэрэглэгддэг зүй тогтол ба “домын арга” юм. Бүсгүй хүнийг буюу хөхүүл эхийг горидоход нь монголчууд ихэр хүүхдийн оймсоор домнодог. Бас баавгайн савараар ч домнодог. Зарим нэгэн тарни мэгзэмээр ч бид домнодог. Энэ бүхэн мөн л шинжлэх ухаанд батлагадаагүй хирнээ, амьдралд зүй тогтолоороо болж өнгөрч байгаа зүйлийг бид ухамсарын өндөр түвшин, мэдрэмжээрээ шийдэж байгаа нэгэн аргачлал юм.

Өнөөдрийн нийгмийн бэлгийн харьцааны замбараагүйдэлт буюу өнөөдрийн нийгмийн бэлгийн харьцааны эрт идэвхижээд байгаа шалтгааныг бид домын талаас нь тайлбарлах гэж байна.

Бүсгүй хүний чихийг яагаад, ямар учраас цоолдог байсан бэ? Эртний монголчууд бүсгүй хүүхдээ нас бие гүйцэж, хүнтэй сүй тавиад, хүний хүн болохын цагт эр нөхөрт очихоос нь нэг хоногийн урд шөнө чихийг нь цоолдог байжээ. Чихийг цоолсноор тэр нь нэгдүгээрт; тухайн бүсгүй маань хүний хүн болсоны нэгэн том баталгаа болдог байв. Хоёрдугаарт; чихээ цоолуулсан бүсгүй ариун биш, онгон биш гэдгийг илэрхийлдэг байсан байна. Гуравдугаарт; бүсгүй хүний чихийг цоолсноор бэлгийн сэрэл, дур хүслийг нь өдөөж өгдөг байжээ.

Охин хүүхдийг чихийг цоолдоггүйн учир: Бүсгүй хүний, охин хүүхдийн бэлгийн хөгжлийн мэдрэлийн хамгийн эцсийн зангилгаа төв нь чихний омгон дээр нь байдаг юм байна. Ийм учраас бүсгүй хүүхдийн чихийг эрт цоолох, эрт ээмэг зүүх, эрт гоёж гуадах нь ёс зүйд харшилдаг гэж үздэг байжээ. Бүсгүй хүүхдийн чихийг эрт цоолсноор, тухайн хүүхдийн бэлгийн бойжилтыг түргэсгэдэг бөгөөд сэрлийн цэгийг өдөөн хатгаснаараа бэлгийн дур хүслийг өдөөж төрүүлдэг байна. Ийм учраас монголчууд “Хүний хүн болоогүй хүүхдийн чих нь битүү явдаг” гэж хэлж илэрхийлдэг байсан байна. Чихээ цоолж, ээмэг зүүсэн бүсгүй рүү эр хүн харахаа больдог. Учир нь тэр хүний хүн, ариун бус гэж үздэг байв. Харин чихээ цолуулаагүй бүсгүй хүнийг сүй тавьж, хадагаа тавьж, гуйн золгодог монголын хатуу дэг жаяг байжээ. Энэ бол монгол гэр бүлийн эрүүл ахуй юм.

Бэлгийн харилцааны замбараагүйдэлт юунаас үүсэж байна бэ? Өнөөдрийн нийгэмд охин хүүхдээ хоёр, гурван ой хүрэв үү, үгүй юу чихийг нь цоолж, ээмэг зүүн гангалаж гоёдог болчихжээ. “Ганган хүнд гархи нэмэр, галзуу нохойнд салхи нэмэр” гэж үгтэй. Яг үнэндээ, энэ зүйлд та л баясаад байгаа болохоос биш, тэр ээмгийг зүүснээр гоё сайхан харагдаж байгаагаа таны охин мэдэхгүй, анзаарахгүй, бүр тоохгүй яваа шүү дээ. Та охиныхоо чихийг цоолож, чихний омгон дээр орших бүсгүй хүний сав, хөх хоёрын мэдрэлийн төв буюу бэлгийн бойжилтын цэгийг хатгаж өгснөөрөө тухайн хүүхдийн бэлгийн дур хүслийг өдөөж, тэр ачаалалыг нь нэмэгдүүлдэг байна. Таны охины бэлгийн бойжилт нь өсвөр насандаа дуусаагүй мөртлөөсөө сэтгэл зүй нь өдөөн хатгагдаж эхэлдэг. Ингээд бэлгийн харилцааны замбараагүйдэлт бий болдог байна. Тийм учраас бидний өвөг дээдэс үйл, үйлдэл, үг болгондоо ач холбогдол өгч, түүнийгээ домын аргатай уялдуулан нэгтгэж, ухаарч авдаг байсан байна.

Тэгэхээр магадгүй, та хүүхдийнхээ чихийг цоолох гэж байгаа бол нэгийг бодож, хоёрыг тунгаагаарай. Дахин санулахад, бүсгүй хүүхдийн бэлгийн хамгийн төгсгөл төв цэг нь чихний омгон дээрээ байдаг юм байна. Үүнийг нь цоолж, сэтэлж, ямарваа нэгэн байдлаар оролдох юм бол хүүхдийн чинь бэлгийн дур хүсэл бойжилтоосоо түрүү явагдана. Үүнээс л бэлгийн замбараагүйдэл, өнөөдрийн амьдралын үйтгэлүүд бий болж байна шүү!!!


URL:

Сэтгэгдэл бичих