Хамгийн үзэсгэлэнтэй 10 газар

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй газруудын жагсаалтыг өөрийнхөөрөө гаргасныг минь хүлээн авч үзнэ үү.

1. Скардугийн хөндий – Пакистан

2. Шангрила – Пакистан

Бид үүнийг дэлхийн диваажин гэдгээр нь мэдэх билээ. Зүрх хэлбэртэй Качура нуурын эрэг дээр оршдог.

3. Сайфул Мулук нуур – Пакистан

Naran-ны ойр орших Кагхан хөндийн хойд төгсгөлд оршдог нуур.Бүтэн сартай шөнө энэ нууранд сахиусан тэнгэрүүд буудаг гэж ярьдаг.

4. Их хавцал – Америкийн нэгдсэн улс

Энэ хавцал нь 277 миль үргэлжилсэн, 4-өөс 18 милийн өргөнтэй бөгөөд ойролцоогоор 1 милийн гүнтэй. Эрдэмтэд энэхүү хавцал нь ойролцоогоор 6 сая жилийн өмнө үүссэн гэж үзээд байгаа.

Анх 1869 онд Европууд нээсэн гэж бичигдсэн байдаг. Хамгийн гүн хавцал биш ч гэсэн хамгийн том, гайхамшигтай гэдгээр нь мэднэ. Энэ нь Америкийн нэгдсэн улсын анхны үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүдийн нэг билээ.

5. Их шүрэн хана – Австраль

600 орчим шүрэн хаднаас бүрддэг энэхүү шүрэн хана нь 300000 км.кв талбайг эзлэн оршдог. Энд асар том далайн амьдрал өрнөж байгааг харж болно. Үүнд: ногоон яст мэлхий, далайн гахайн сүргийн давалгаа, ойролцоогоор 4000 зүйлийн нялцгай биетэн, 1500 өөр төрлийн загас, өнгө өнгийн үзэсгэлэнтэй 200 орчим шувуу байдаг. Их шүрэн далайн хүрээлэнгээр жилд сая орчим жуулчид зочилдог.

6. Нөмрөг хот (Cape town) – Өмнөд Африка

Африкын эх газрын төгсгөлд орших энэхүү үзэлгэлэнтэй хотыг “Эх газоын диваажин” гэх нь зохих ёсны хэрэг билээ. Эргэн тойрон хүрээлсэн өндөр уулсын агууг харсан хүмүүст өөрсдийгөө өчүүхнээр мэдрэх сэтгэгдэл төрүүлж, байгалийн гайхамшиг дор сөгдөх болно.

7. Таж Махал – Энэтхэг

Таж Махал нь ертөнцийн долоо нь гайхамшигийн нэг бөгөөд Шах Жахан өөрийх хатны дурсгалд зориулж бариулсан. Аград байрлах бөгөөд цагаан гантигаар бүтээсэн. Хайрын бэлэг тэмдэг болсон бүтээл юм.

Энэхүү агуу бүтээлийг барихад 1000 барилгачид 20 жил ажилласан юм. Энд ажиллах хүч болох чулуу зүсэгч, өрлөгчин, будагчин үэрэг хүмүүсийг төв ази болон Иранаас авсан байна. Жил бүр 2 сая жуулчин зочилдог гэх мэдээ бий.

8. Канадын хадархаг уул – Канад

Энэхүү гайхамшигт хадархаг уулс нь хойд Америкийн хадархаг уулсын бүст  оршдог. 5 дархан цаазат газрын нэг ба цорын ганц цогц дархан цаазат газар юм. Энэ нутгаар алхаж тойрон аялал хийдэг хүмүүсийн хувьд хамгийн тааламжтай нутаг.

9. Мачу Пиччу – Перу

Мачу Пиччу нь хуучны өнпөр хадан оргилууд болон хамгийн эртний барилгуудын үлдэц бүхий нутаг.

Сүм хйид, ордон болон нийт 150 орчим барилгууд байрладаг. 1911 онд Елийн их сургуулийн архелогичид нээсэн. Жилд ойролцоогоор сая орчим жуулчид очдог гэх тооцоо гарсан байна.

10. Пирамид – Египет

Маш их хэмжээний талбайг хамарсан бөгөөд манай эрний өмнөх 2700 онд байгуулсан гэх мэдээлэл бий. 30000 ажилчин 23 жил ажилласан гэсэн судалгааны үр дүн гарчээ. Нийтдээ 118 пирамид бий.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих