ЭБЭХ-ний сайд Д.Зоригт БНСУ-ын хөрөнгө оруулалттай компанид газар өгчээ
Буурал дээдсийн газраас Бурхан гуйсан ч бүү өг хэмээх үг зүгээр ч нэг хэлчихсэн үг биш байх. Түүх сөхвөл бидний өвөг дээдэс газар нутгаа харийнханд булаалгахгүй гэж хөнөөлдөн тэмцэлдэж газраа энэ байгаагаар нь үр ач нартаа өвлүүлсэн чадалтай ард түмэн. Гэтэл өвгөдийн үлдээсэн газрыг өмнөд нутгийн цустай гээд хэлчихэж болохоор хүн гадны хөрөнгө оруулалттай компанид өмчлүүлж талаар нэг тэгшлээд хаях эрх өгсөнд байж суумгүй болоод үүнийг бичиж байна. Д.Зоригт сайдын эмээ нь хятад хүн гэдгийг мэдэх хүн олон. Хэдий эмээ нь байлаа ч тэр хүний судсаар харийн цус урсаж байгааг хэн ч үгүйсгэж чадахгүй.
Нийслэлийн баруун хаяаг манан байрлах Сонгинохайрхан уулын өвөр энгэрээс “Ихэр гурван цохио” компани тэсэлгээ хийж хайрга олборлож эхлээд удаж байгаа тухай ойр орчмын иргэд нь мэдээлж байна. Энэхүү олборлолтын байдал нь тус уулыг тахиж шүтдэг сүсэгтэй хүмүүсийн хувьд тун ч хүнд тусч байгаагаас гадна хүнд даацын машинуудын дуу чимээ, бужигнасан шороо тоос, амар тайван байдлыг эвдсэн байдал харагдаж байна.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар “Ихэр гурван цохио” компани нь 2041 он хүртэл энд хайрга олборлох тусгай зөвшөөрөл авсан. Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахад Сонгинохайрхан гэдэг уул дуу, домог болж, Сонгинохайрхан уул энд байсан тухай түүх л үлдэхээр бүх асуудал зохицуулагджээ. Үүнийг гардан хийсэн хүн бол Д.Зоригт. Тусгай зөвшөөрөл эзэмшиж, дархан эрх эдлэж буй энэ компани БНСУ-ын хөрөнгө оруулалттай бөгөөд Сарантуяа гэгч эмэгтэй 51 хувийг нь эзэмшдэг гэж байгаа. Гэхдээ үүнийг хэн ч баталгаажуулаагүй байна.
Харин “Ихэр гурван цохио” компанид хайрханыг тэгшлэх тусгай зөвшөөрлийг ЭБЭХ-ний сайд Д.Зоригт 2010 оны аравдугаар сарын 7-ны өдрийн 266 дугаар тушаарлаар өгсөн байх юм. Эрх мэдэлтнүүдийн зөвхөн өөрийгөө болон халаасаа бодсон олон шийдвэрүүдээс болж хайрга олборлох, алт олборлох байдал Туул голын эхээр хүртэл бий болсон. Үүний үр шим өнөөдөр Туул голын амийг нь тасалж, орчин тойрныг нь сөнөөсөн байдлаар тодхон харагдаж байгаа бол “даварсаар даварсаар дагвын оронд” гэгчээр цаашлаад тахилгатай хайрханаар гараагаа эхлээд цаашилж дөрвөн хайрханаа ухаад дуусах бололтой. Төрийн эрх мэдэл авахаар улайран чичирдэг, суусан суудлаа буцааж өгөхгүй гэж үхэн хатан тэмцэлддэг энэ байдлууд үнэн чанартаа ард иргэдийн төлөө ажлаа сайн хийх гээд улайраад байгаа хэрэг биш, авлига хээл хахуулиар өөрийгөө болон өрөөлийн хэдхэн хүний санхүүгийн зузаатгалыг хангах ажиллагаа байдаг гэдэг нь зөвхөн Д.Зоригтын зоригтойгоор гаргасан энэ шийдвэр, энэ үйлдлээс харагдаж байна гэлтэй. Д.Зоригт Чингэлтэйнх байж болно. Гэхдээ түүнд Сонгинохайрханд халдаж, дөрвөн уулын нэгийг сэндийчих эрх байгаа гэж үү…
У.Сарнай (www.wikimon.mn)
URL: