Супер охин хоёр дахь алтан медалиа авлаа
Хятадын усанд сэлэлтийн залуу тамирчин Е Шивень “Лондон-2012” зуны олимпийн наадмын эмэгтэйчүүдийн 200 метрийн холимог сэлэлтийн төрөлд түрүүлж, хоёр дахь алтан медалиа хүртлээ.
Өдгөө 16 настай залуу тамирчин Е Шивень мөн 400 метрийн холимог сэлэлтийн төрөлд дөрвөн минут, 28.43 секундын амжилт үзүүлснээр дэлхийн рекордыг эвдэж, олимпийн аварга болсон юм. Тэрбээр сүүлийн 50 метр зайг 28.93 секундэд туулсан нь эрэгтэйчүүдийн төрөлд уралдсан АНУ-ын тамирчин Рьян Лохтегээс ч илүү хурдан байсан билээ.
Харин өчигдөр болсон 200 метрийн уралдаанд тэрбээр хоёр минут, 7.57 секундын амжилтаар олимпийн рекорд эвдэн, түрүүлжээ. Австралийн тамирчин Алисия Коуттс 2:08.15 цагийн амжилтаар мөнгө, харин АНУ-ын Кейтлин Леверенз 2:08.95 үзүүлэлтээр хүрэл медалийн эзэн болсон байна. Харин Бээжингийн олимпийн аварга Стефани Райс дөрөвдүгээрт, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч Ариана Кукорс тавдугаарт бариалжээ.
Лондонгийн олимпийн ээлжит нэгэн дуулианы эзэн болоод буй Е Шивень охины амжилтыг АНУ-ын усанд сэлэлтийн багийн дасгалжуулагч “но”-той хэмээж, сэргээш хэрэглэсэн хэмээн сэжиглэж буйгаа мэдэгдсэн. Гэхдээ дэлхийн рекорд эвдсэн уралдааны дараа түүнээс авсан сэргээшийн шинжилгээний хариу сөрөг гарчээ.
С.ЦЭЛМЭГ
URL: