Х. Баярмаа шилдэг 24-т шалгарлаа

БНХАУ-ын Ордос хотноо болж буй “Дэлхийн мисс-2012” тэмцээнд Х.Баярмаа буюу жүжигчин Өлзийхүү,  найруулагч Хүсэлбаатар нарын  охин Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа.
Топ моделийн тэмцээн буюу шилдэг загвар өмсөгч миссийн шалгаруулалт болж, 47 гоо бүсгүй хоёрдугаар шатанд үлдлээ. 100 гаруй орны бүсгүйчүүд өрсөлдсөн энэ шалгаруулалтад Монгол Улсаа төлөөлөн оролцож буй Х.Баярмаа шалгарч, шилдэг тоонд багтаад байна. Уг шалгаруулалтын эцсийн шат ирэх сарын 12-нд болж, ялагч нь тодрох бөгөөд түүнээс Дэлхийн миссийн тэмцээний шилдэг 15-д багтдаг уламжлалтай.
Мөн Х.Баярмаа авьяаслаг миссийн шалгаруулалтад оролцож, шилдэг 24-ийн тоонд багтаж, дараачийн шатанд шалгарчээ. Хэрэв энэ шалгаруулалтад түрүүлбэл мөн адил шилдэг 15-д үлдэж чадна.

Э. Мөнх


URL:

Сэтгэгдэл бичих