Лондонгийн олимпийн анхны медалийг авчирсан С.Ням-Очирын тухай 24 баримт
1. Сайнжаргалын Ням-Очир нь 1986-07-20-нд төржээ.
2. Тэрээр Увс аймгийн Тэс сумын уугуул, жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-ийн жинд барилддаг.
3. Түүний аав Сайнжаргал багш, харин ээж Г.Пагма нь эх барихын эмч мэргэжилтэй аж.
4. Олимпийн шинэхэн баатар С.Ням-Очирын аав, ээж энэ зун Орбитын эцэст зусч байна. Долоон жилийн өмнө бага хүү С.Ням-Очирыгоо оюутан болохтой зэрэгцэн Увсаас Улаанбаатарт суурьшжээ.
5. С.Ням-Очир өдгөө мөн л Лондонд эмэгтэйчүүдийн жүдо бөхийн төрлөөр хүч үзэж буй ОУХМ Д.Лхамдэгдтэй гэрлэхээр сүй тавиад байгаа ажээ.
6. Биеийн өндөр, жин-174 см, 78 кг.
7. 1998 оноос жүдо бөхөөр хичээллэсэн.
8. Түүнийг анх жүдод оруулсан хүн бол Увс аймгийн багш Ю.Баттогтох юм.
9. Спортын зэрэг: Олон улсын хэмжээний мастер
10. С.Ням-Очирын ах нар бүгдээрээ жүдочид бөгөөд ээжийнх нь дүү нар самбо бөхийн дэлхийн таван удаагийн аварга, Гавьяат тамирчин Г.Жамсран, ОУХМ Г.Баатарсүрэн, Г.Барсүрэн нар юм.
11. Тэрбээр 2009 оны “Универсиад” наадмын хүрэл медаль
2009 оны Азийн АШТ-ий хүрэл медаль
“Дэлхийн цом” Мастеруудын цуврал, “Гран-при”, “Их дуулга” тэмцээнээс нийт дөрвөн алт, нэг мөнгө, зургаан хүрэл медаль хүртсэн.
12. “Лондон 2012” зуны XXX олимпод жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-ийн жинд өрсөлдөн хүрэл медаль хүртсэн. Энэ бол түүний анхны олимп юм.
13. С.Ням-Очирт “Их үйлсийн эрэлд” ХХК өөрсдийн барьсан “Их Монгол” хорооллын байрнаасаа нэг өрөө байраар шагнажээ.
14. ОУХМ С.Ням-Очир эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Германы жүдоч Кристофер Воелкийг вазари, юүко үнэлгээгээр ялсан. Украйны жүдоч Владимир Сорокаг ялж хэсгийн аваргын төлөө барилдаанд ОХУ-ын бөх Мансур Исаевтд ялагдаж, торгуулийн тойрогт АНУ-ын бөх Николас Деллополог юүко үнэлгээгээр ялсан. Харин Голландын жүдоч Декс Эльмонттой барилдаж юко үнэлгээгээр ялалт байгуулснаар Монголын шигшээ багийн анхны медалийг хүртлээ.
15. С.Ням-Очир ийнхүү Монголын спортын түүхэнд олимпийн наадмын 20 дахь медаль, олимпийн 11 дэх хүрэл, харин жүдо бөхийн төрөлд зургаа дахь медалийг эх орондоо авчирлаа.
16. Тэрээр олимпод долоон кг хасан оролцжээ.
17. 26 настай тэрбээр он гарснаас хойш нийт 13 тэмцээнд барилдаж , ес ялсан амжилттай байна. С.Ням-Очир 2007 оноос хойш 111 барилдаж 77 ялж, 69.4 хувийн амжилттай байгаа аж.
18. Хүрэл медалийн төлөө Голландын бөхтэй барилдана гэдгээ тооцож байлаа. Яавал хожих ёстой вэ гэдгээ маш их бодсон. Элмонт бол ДАШТ-ий хоёр мөнгөн медальтай, дэлхийн чансааны гуравт жагсдаг бөх. Ямар ч байсан хожих ёстой гэж бодож л гарсан даа” гэжээ .
19. С.Ням-Очир шагналаа гардсаны дараа “Маш олон хүнд баярлалаа гэж хэлмээр байна. Аав, ээж, Монголын жүдо бөхийн холбоо, холбооны ерөнхийлөгч Х.Баттулга, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, түүний “Хангарьд” спорт клубийн захирал Д.Баясгалан, дасгалжуулагч Ш.Бат-Орших багш, анх жүдод оруулсан Увс аймгийн Ю.Баттогтох багшдаа, бэлтгэл хангалцсан бүх тамирчдадаа баярлалаа гэж хэлмээр байна. Манай жүдочид “Хамтын хүч амжилт” гэсэн уриатай. Баг, хамт олныхоо хүч хөдөлмөрийн үр дүнд медаль авсандаа маш их баяртай байна” гэв.
20. “Германыг ялна гэдэгт нь илгэлтэй байсан. Харин тэр Оросын Исаевтай барилдахад нь айж байлаа. Америкийг бол ялчихаар байсан” гэж ээж нь ярилцлага өгсөн байна.
21. “Ер нь маш хүнд байсан. Бид бүгдээрээ нэг системээр бэлтгэл хийсэн болохоор нөгөө хэдийгээ ялагдахаар миний бэлтгэл ч бас сайн ханаагүй юм болов уу гэж айж байлаа. Ямар ч байсан маш хүнд барилдаанууд хийнэ гэдгээ мэдэж байсан” гэв.
22. “Бага дэлхийн аварга” гэгддэг Парисийн “Их дуулга”-ын эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд хүч үзсэн ОУХМ С.Ням-Очир Германы бөхийг цэвэр ялж, аваргын алтан медалийн эзэн болсон. Тэрбээр барилдсан бүх өрсөлдөгчдөө цэвэр ялсан юм.
23. 2010 оны ДАШТ-д гараа хугалаад хүрлийн төлөө барилдаж чадалгүй тэр тэмцээнийг орхисон байна.
24. Лондонгийн олимпод 205 орноос одоогор 37 орны баг тамирчид медаль хүртээд байгаа билээ . Тэгвэл манай улсын тамирчин С.Ням-Очир хүрэл медаль хүртсэнээр энд багтаад байгаа юм.
Ц.Болор
24tsag.mn
URL: