“Киви”-гийн Ука загварын ертөнц рүү “урважээ”

Урлагийнхан дотроо европ дүр төрх, цагаан шаргал үсээрээ ялгардаг Ука аливаа зүйлд адтай нэгэн гэдгээ батлаж, загварын ертөнц рүү “улайрах” болжээ. Тодруулбал саяхан Малайд болсон “Олон улсын үнэт эдлэлийн шоу”-нд мисс Ц.Оюунгэрэл, загвар зохион бүтээгч, загвар өмсөгч Г.Золцэцэг нартай оролцоод иржээ.

Хэдийгээр тус шоунд дэлхийн өнцөг булан бүрийн олон бүсгүйчүүд оролцсон ч тэр дундаас Европ төрхтэй дуучин Ука үзэгчдийн анхаарлыг ихэд татаж, шуугиулаад авчээ. Тэнд хүндэт зочидноор уригдсан дэлхийн алдартай дизайнерууд Киви хамтлагийн ахлагч, дуучин Уламбаярыг хараад “Та үнэхээр чадварлаг загвар өмсөгч юм. Олон жил загвар өмсөж байна уу” хэмээн асуусан сурагтай.

Киви хамтлагийн ахлагч, дуучин Ука дуу хоолойгоороо гоц гойд биш ч гэлээ сэргэлэн цовоо чанараараа хүмүүсийн хараанд өртөж байдаг. Түүнийг бага байхын л урлагийн хүн болохыг мөрөөдөж шалны мод барин дуулж,  өсвөр насандаа баарны бүжигчин хийж одоогийн өндөрлөгт хүрсэн хэмээн ойрын эх сурвалжууд мэдээлдэг.

Ямартаа ч Уламбаяр бүсгүй бүжигчнээс дуучин, дуучинаас загвар өмсөгч болж байгаа бололтой дог.

Б.Дэжид


URL:

Сэтгэгдэл бичих