“МАК”-ийн Нямтайшир охиндоо илүү

“МАК”-ийн захирал Н.Нямтайшир хоёр хүүхэдтэй. Хүү Н.Номтойбайр нь Дорнод аймагт МАН-аас нэр дэвшиж ялалт байгуулан гишүүний сэнтийд залраад буй.
“Камертон” хамтлагийн дуучин Мэнд-Амартай гайгүй найз, хамт баар ажиллуулж байгаад бүтэлгүйтсэн, С1 телевизэд “Шоубиз” нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байсан Зулаатай амьдарч суухдаа тулж байсан, гэр бүлгүй залуу хүн болохоор охид бүсгүйчүүдтэй орооцолдомтгой гэсэн яриа байдаг.Харин охин Н.Цэлмүүн нь аавынхаа компанид гадаад харилцаа эрхэлсэн захиралаар ажилладаг бөгөөд Н.Цэлмүүнийг ‘Хас’-ын бэр болох гэж буйг манай уншигчид мэдсэн байх. Өнгөрсөн жилээс “МАК”-ийн Н.Нямтайшир охиндоо нийт хөрөнгийнхөө 60 хувийг өвлүүлэхээр болсон тухай мэдээлэл гарсан.

“Охин Н.Цэлмүүнийх нь талаар ямар ч дэл сул яриа байдаггүй. Хүү Н.Номтойбаяр нь байнга олны хэл амны бай болж явдаг болохоор хүүгээсээ илүү охиноо чамбай гэж найдаж, охиндоо нийт хөрөнгийнхөө талаас илүү хувийг өвлүүлэхээр болсон биз” гэж тааж байна.

www.top.mn


URL:

Сэтгэгдэл бичих