Ерөнхий сайд хүүдээ юу өвлүүлэв

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитри Медведевийн хүү Илья Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуульд хуулийн чиглэлээр суралцахаар бүртгүүлжээ.

Дэлхийд нэр хүндтэй энэ сургуульд тэр элсэхийн тулд уралдаанд шалгаруулалтанд орсонгүй, сайд эцгийнхээ нэрийг ч ашигласангүй. Харин олимпиадад ялснаар энэхүү урилагыг авчээ.

Тус сургуулийн элсэлтийн комиссын мэдээлснээр ОХУ даяар зохиогддог томоохон олимпиадад ялсан 600 орчим хүүхдэд тус сургуулийн урилгыг гардуулсан байна.

Тэдний нэг нь Ерөнхий сайдын хүү байж таарчээ. Урьд нь Иля тус сургуульд олон улсын эрх зүйн чиглэлээр суралцах гэж буй тухай бичиж байлаа. Ийнхүү тэр аавынхаа мэргэжлийн өвлөн авахаар бүртгүүлээд байна.


URL:

Сэтгэгдэл бичих