Юүкүлэлэ хөгжмийг Гиннесийн номд бүртгүүлэхээр боллоо
Өнгөрөгч ням гаригт арлын Япон оронд дэлхийн хамгийн олон юүкүлэлэ хөгжимчин оролцсон ансамбль чуулсан байна. Японы нэгэн жижиг усан боомтод 2000 гаруй хөгжимчин юүкүлэлэг нэгэн зэрэг эгшиглүүлж, дэлхийн шинэ амжилтыг тогтоон Гиннессийн амжилтад бүртгүүлэхээр боллоо. Уг хөгжим нь Хавай арлынхны үндэсний хөгжим бөгөөд аз жаргалын ДУУ дуулахад илүү тохиромжтой гэдэг.
Дэлхийн дээд амжилтыг эвдсэн уг хөгжмийн цугларалт Токиогийн баруун өмнөд хэсэгт орших Йокохама хотод болсон гэнэ. Уг хот нь Токиогийн төвөөс өмнө зүгт 30 км зайд оршдог гэнэ. Албаныхны мэдээлснээр ансамбль нийт 2134 хөгжимчнөөс бүрдсэн байна. Тэд ирэх сард 1547 хүний бүрэлдэхүүнтэйгээр Швед улсад очиж, тоглохоор болжээ.
Э.ЭНХ
URL: