Эх орны хишгийг дахин олгоход 594 тэрбум төгрөг төсөвлөжээ
Иргэдэд cap бүр олгож байсан 21 мянган төгрөгийг шинэчилсэн бүртгэлд хамрагдаж амжаагүй иргэд аваагүй байгаа. Тэгвэл эдгээр иргэдэд эх орны хишиг, хувийн 21 мянган төгрөгийг хэрвээ шинэчилсэн бүртгэлд хамрагдвал нөхөн олгох тухай асуудал яригдаж буй.
Энэ хүрээнд ирэх оны төсвийн төсөөлөлд 594 тэрбум төгрөг суулгахаар тооцож байгаа юм байна. Иргэдэд эх орны хишиг, хувь олгох хугацаа өнгөрсөн зургадугаар сард дуусгавар болсон билээ.
Өнгөрсөн хугацаанд шинэчилсэн бүртгэлдээ хамрагдсан иргэд 70 мянга, 50 мянган төгрөгийг тус бүр нэг удаа болон 21 мянган төгрөгийг нэг жил хагас сарын хугацаанд cap бүр авснаар нийт 500 мянган төгрөгийг аваад байгаа. Харин үлдэгдэл нэг сая төгрөгийг хувьцаа болон бэлэн мөнгө хэлбэрээр авсан билээ.
Л.Дэлгэр
URL: