Ц.Мөнхзаяа медалийн оосроос бариад алдлаа

Олимпийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд барилдаж буй ОУХМ Ц.Мөнхзаяа хүрэл медалийн оосроос атгаад алдлаа.  Тэрээр эхний тойрогтоо Палаугийн бөх Женнифер Энсонтой учраа таарч тоглолтын 51 дэх секундэд вазари үнэлгээгээр илт давуу ялсан юм.

Ингээд хоёрдугаар тойрогт Финляндын Йоханна Илленийг цэвэр ялснаар хэсгийнхээ аваргын төлөө барилдах эрхтэй болсон. Дараа нь дэлхийн хоёр удаагийн аварга Францын тамирчин Эманэтай ширүүхэн өрсөлдөж аль аль нь оноо авч чадаагүй учраас цаг сунган барилдсан. Нэмэлт цагт манай бөх идэвхтэй сайн барилдаж юко үнэлгээ авсан ч хажуу талын шүүгчийн шийдвэрээр оноог нь тооцоогүй юм. Энэ үед нэмэлт цаг дуусч шүүгчийн саналаар манай бөх ялсан билээ.

Түүний дараагийн учраа нь Словяны бөх байсан. Хэрэв үүнийг ялбал алтан медалийн төлөө барилдах байсан ч  түүнд цэвэр ялагдаж хүрэл медалийн төлөө барилдах боломж үлдсэн. Ингээд хүрэл медалийн төлөө Японы бөх Ёшиэ Үэнотой таарч хоёр удаа торгууль авснаар юко үнэлгээ алдаж ялагдлаа. Түүнд олимпийн медаль ойрхон байсан ч ийнхүү алдаж, шагналт тавлдугаар байрт шалгарав


URL:

Сэтгэгдэл бичих