Талх 1000 төгрөгөөр үйлдвэрээс гардаг гэнэ үү

Манай улсын гурлин бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг томоохон үйлдвэрүүдийн нэг болох 1984 онд байгууулагдсан “Талх чихэр” ХК-ийн бренд бүтээгдэхүүн болох “Атар” талх 850-900 төгрөг болох сураг гараад удлаа. Уг нь одоогийн үнэ нь 650 төгрөг.
Үнээ нэмэх шалтгаан нь гялгар ууттай холбоотой.

Улсын мэргэжлийн хяналтын газраас “Талхаа ууттай болгож зар”гэсэн шаардлага хүргүүлсэнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл талхыг ууттай болгоход 200-250 төгрөгний зардал гарч байгаа гэсэн үг. Дэлгүүрийн худалдагчид талхыг үнэгүй уутанд хийж өгч бодоод байхад уурттай болгохын тулд 200-250 төгрөг нэмэгдэж байгааг гайхах хүн олон.
Гэтэл үйлдвэрлэгчид бүр гайхалтай тайлбар хийж байх юм. Энэ жил Засгийн газар 15 мянган тонн гурил оруулж ирэхээр гэрээ хийсэн аж. Гэтэл хоёрдугаар сарын 19-нд 820 тонн гурил оруулж ирээд “Атар өргөө”, “Талх чихэр”, “Өгөөж чихэр, боов” компаниудад эхний сард өгсөн. Энэ нь сарын хэрэглээг хангаж чадаагүй аж.

Тиймээс үйлдвэрлэгчид 780 төгрөгөөр кг гурил худалдаан авч талхаа хийжээ. Нэг талханд 720 грамм гурил, үүн дээр цахилгаан, тээвэр зэрэг бүх зардлаа нэмбэл 1000 гаруй төгрөг болдог гэнэ. Гэхдээ хэрэглэгчдээ бодоод 650 төгрөг зардаг хэмээн буяны ажил хийдэг шахуу юм ярьлаа.

Б.Сандагдорж/WWW.NOW.MN/

URL:

Сэтгэгдэл бичих