Д.Дэмбэрэлийг сэм найраад бүтэлгүйтэв

УИХ-ын гишүүн Г.Уянга УИХ-ын чуулганыг ахмад гишүүн удирдах ёстой гэдэгт хатуу байр суурьтай байсан нэгэн. Тиймдээ л намынхнаасаа тас зөрж, УИХ-ын чуулганыг ахмад гишүүн удирдахгүй бол хууль зөрчинө гэдэг дээр хатуу байр суурь баримталж байсан. Тэр ч утгаараа МАН-ынхан бойкот хийн чуулганы хуралдаанд суулгүй эсэр­гүүцэл илэрхийлэх үеэр эрхэм гишүүн эв түнжингүй байдлыг нь зохицуулахын тулд багагүй зүтгэл гаргасан удаатай.

Ямартаа  л Улаанбаатар зочид буудалд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлийн одонгийн найран дээр алд цэнхэр хадаг, цагаан сүүтэй барьж учир явдлаа экс спикерт учирласан юм байх. Түүнийг хамгийн ахмад гишүүний хувьд хуралдаа сууж, төрийн эв эеийг хичээхийг УИХ-ын гишүүн Г.Уянга аминчлан гуйжэээ.  Гуйлт ч биеллээ олж УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл маргааш нь 10.00 цагт намынхантайгаа чуулганы хурлаа эхлүүлье гэсэн юм байх.

Харамсалтай нь, дээрх аман тохироо явагдсаныг үл тоосон АН-ынхан УИХ-ын гишүүн Ш.Цогоор чуулганы хуралдааныг эхлүүлэн, УИХ-ын дарга сонгочихсон. Эл байдал ч МАН-ын дургүйг хүргэж, ҮХЦ-д асуудлыг тавихад хүргэжээ.

Бүсгүй хүний мяндсан ухаанаар асуудлыг шийд­вэрлэсэн УИХ-ын гишүүн Г.Уянгын хүсэлт талаар болж, эцэс сүүлдээ Д.Дэм­бэрэлийг сэм найраад бүтэл­гүйтэв гэдэг нэг нэр, хоёр хочийг зүүхэд хүргэжээ. Уг нь амьхандаа төрийн үйл хэргийг эвийн аргаар зохицууцах гэсэн бүсгүй хүний торгон мэдрэмж байсныг манай улстөрчид огт тоогоогүйгээс өдгөө асуудлыг ийнхүү хурцатгачихаад байна.

sharsonin.com


URL:

Сэтгэгдэл бичих