‘‘Шинэ Үе’’-ийн Дугуй Цагаан

Хошин урлагийн чинээлэг, царайлаг, сайхан бүсгүйчүүдийн жагсаалтыг жүжигчин Г.Ундармаа тэргүүлдэг. Нэг хэсэг Г.Ундармаад сайхан хүүхэн, царайлаг нууц амраг гээд дандаа “Мисс” дүр оногддог , оногдсон дүрүүдээ ч гайхалтай амилуулж чаддаг байснаараа үзэгчдээс өндөр үнэлгээ авдаг ялангуяа эрчүүдийг ёстой л нэг ханаруулдаг байжээ.

Харин сүүлийн үед залуу жүжигчиддээ “Мисс” дүрээ өгч, голдуу сайн эхнэр, ээжийн дүрд тоглох болсон нь шинэ залуу үеэ дэмжсэн бас түүний нас хийгээд жин нэмэгдсэнтэй холбоотой гэнэ. Дашрамд дуулгахад, жүжигчин Г.Ундармаа хүүхэд байхдаа ‘‘дугуй цагаан’’ гэдэг хочтой байсан гэх юм билээ .


URL:

Сэтгэгдэл бичих