Дурлалдаа үнэнч Мино Дамбын Хишгээгийн хүүтэй Дундговьд наадаж явна

Залуу дуучин Т.Миногийн жижиг Амараатай хамтран дуулсан “Хатариш” дуу энэ жил хамгийн “моодны” уран

бүтээл байж чадлаа. Ганцхан шулуун цохилтоор хитүүдэд тэргүүлж чадсан эл уран бүтээлээрээ тэд Солонгос улсад зохион байгуулагдсан фестивальд ч амжилттай оролцсон юм. Гэвч эргэлт буцалтгүйгээр уран бүтээлийн замыг сонголоо гэж байсан Мино хэсэг нам жим болсон. Түүний энэхүү үйлдэлд Дамбын Хишгээгийн том хүү Ука “буруутай” гэх юм билээ. Тун удахгүй цомог гаргана гэж ам бардам мэдэгдсэн тэрээр өөрөөсөө гурван насаар ах Укатай хайр дурлалын романс үүсгээд ойр дотнынхонтойгоо муудалцсан гэх. Гал халуун дурлалыг нь үгүйсгэсэн хүмүүст зориулсан “Romance” дуу нь өдгөө яван чангарч чатуудад тэргүүлж эхэллээ.
Хуулиар хайрыг хориглосон ч
Амьдралд биелэхгүй ээ
Хүмүүс бие биедээ дурлахыг
Тайлбарлахын аргагүй ээ…. гэж эл дуунд өгүүлдэг. Бусдын нүднээс нуусан тэдний үерхэл нэлээд хэдэн сар үргэлжилсний эцэст өдгөө ил тод болоод байна. Залуу хос Дундговийн наадамд хамтдаа дөрөө харшуулан явах нь олон түмний хараанаас мултарсангүй. Тус наадамд Укагийн бор шүдлэн хоёрт давхиж, хайртай бүсгүйнх нь магнайг тэнийлгэжээ.

Б.Анир
www.shock.mn


URL:

Сэтгэгдэл бичих