Н.Энхбаярыг ямар хэрэгт буруутгаж байгаа вэ?
МАХН-ын дарга Н.Энхбаярын шүүх хурал 3 дахь удаагаа завсарласаны эцэст дөнгөж сая эхэлсэн байна. Түүний шүүх хурлыг нээлттэй явуулж байгаа бөгөөд энэ удаагийн шүүх хурал нь Монгол улсын 3 дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр хэрэгтэн мөн үү биш үү гэдгийг эцсийн байдлаар шийдвэрлэхээр шүүхдэлцэж байна.
Хуралд даргалагч шүүгчээр С.Соёмбо-Эрдэнэ, шүүгчээр М.Алдар, С.Оюунчимэг, өмгөөлөгчөөр С.Нарангэрэл, Б.Сайнгэрэл, Г.Оюунцэцэг, Л.Өлзийхүү, Ц.Цэрэнжээ, К.Бауржин, улсын яллагчаар Ё.Сагсай, О.Мөнхбаатар нар оролцож байна.
Завсарлахын өмнө өмгөөлөгчид хавтаст хэргийн талаар дахин шинжлүүлэх, тодруулах зүйл байгаа талаар тайлбарласан.
Харин одоо шүүгдэгчийн мэдүүлэг болон улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлтийг уншиж танилцуулах юм байна. Шүүх хуралд МАХН-ы гишүүд дэмжигчдээс гадна УИХ-ын гишүүн Л.Цог, С.Удвал, Орифлеймийн Оюунгэрэл, Эрдэнэтуул, татварын Ерөнхий газрын дарга Оюунбаатар, Н.Энхбаярын зөвлөх Б.Тулга, хүү Батшугар нар бүгд ирсэн байлаа.
chuhal.mn
URL: