“Дэлхийн мисс”-т оролцож байгаа Х.Баярмаа монголчуудаасаа Like хүсч байна
2012 оны Дэлхийн мисс шалгаруулах тэмцээн Өвөрмонголын өөртөө засах орны Ордос хотноо 7 дугаар сарын 18-наас 8 дугаар сарын 18-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа билээ.
Эх орноо төлөөлөн тэмцээнд оролцож байгаа Хүсэлбаатарын Баярмаа нь одоогоор урьдчилсан шалгаруулалт явагдаад байгаа бөгөөд TOP MODEL, Авьяаслаг миссийн номинацид амжилттай оролцож хоёуланд нь хагас финалд үлдээд байгаа.
Харин энэ жилийн тэмцээнд бас нэгэн сонирхолтой номинаци нэмэгдсэн нь “Multimedia awards” буюу Дэлхийн миссийн тэмцээнд оролцогчдын хувийн Facebook хуудсанд хамгийн их like, COMMENT авсан бүсгүйг шалгаруулж автоматаар хагас финалд оролцох эрх өгөхийн зэрэгцээ хувийн оноог нэмэгдүүлэх аж.
Тиймээс тэмцээнд амжилттай оролцож байгаа “Шидэт өнгө” продакшны жүжигчин Өлзийхүү, найруулагч Хүсэлбаатар нарын охин Баярмааг дэмжиж FB хуудсанд нь LIKE дарж тус болохыг уриалж байгаа гэнэ.
http://www.facebook.com/pages/Miss-World-Mongolia/383766738347975
URL: